Саудын Арабаас эртний амьтдын ул мөр олдлоо

817

Саудын Арабын хойд хэсэгт орших Табук хотоос 120 мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах эртний хүн, амьтны ул мөр илрүүллээ гэж тус улсын Үндэсний өвийн асуудал хариуцсан комиссоос лхагва гарагт мэдээлжээ. 
“Саудын Арабын болон олон улсын археологичдын хамтарсан баг Арабын хойгт хүн амьдарч байсныг илтгэх шинжлэх ухааны анхны нотолгоог Табукаас илрүүллээ” гэж тус комиссын дарга Жасир Альхербиш нийслэл Эр-Рияд хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Уг судалгаагаар долоон хүн, 107 тэмээ, 43 заан болон бусад амьтны ул мөрийг илрүүлсэн байна. Мөн ул мөрөөс гадна заан болон эрэгчин зээрийн 233 араг ясны үлдэгдлийг олсон бөгөөд ясан дээрх соёоны мөрөөс тухайн үед махчин амьтад амьдарч байсан шинж тэмдгийг илрүүлжээ.
“Энэ төрлийн нээлтүүд нь эртний соёл иргэншлээс өнөө үе хүртэл бидний өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн түүхийн талаар танин мэдэхэд хувь нэмрээ оруулдаг" гэж Альхербиш хэлсэн байна.
Үндэсний өвийн асуудал хариуцсан комисс үзэгчдэд нээлттэй болгох археологийн хэд хэдэн дурсгалт газрын хадгалалт, сэргээн босголтын ажлыг хянаж байна. Мөн дотооддоо болон гадаадад археологийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.