Боловсролын гажиг тогтолцоо

888

Эх хэл, өв соёл, үүх түүх бол бидний дархлаа. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусаж алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх зүйлс нь эх хэл, үүх түүх, соёлын дурсгалт зүйл, олдворууд юм.
Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээх нь бидний үүрэг. Өвөр Монголд өнөөдөр хос хэлний бодлогын эсрэг тэмцэл идэвхтэй өрнөж байна. Харин Монгол Улсад хүхдэд гадаад хэл заах, заахгүй тухай маргаан болж буй цаг хугацааны энэ давхцалд Монголын үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан” сонин боловсролын гажиг тогтолцоог хөндөн Монгол бичгээр нийтлэлээ уншигчдадаа хүргэж байна.
Хууль тогтоох байгууллагын түшээд Кембрижийн хөтөлбөртэй болж, хүүхдүүдээ англи хэлтэй болгох тухай ярьж буй энэ цаг үед бид сониныхоо гол нүүрийг монгол бичгээр ийн бэлтгэн, боловсролын салбарын өнөөгийн байдлыг хөндөж байгаа нь энэ юм.
Үндэсний шууданскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.