Хятадын эдийн засаг АНУ-ынхаас илүү эрчимжинэ
Дэлхийн тэргүүлэх байгууллагуудын санхүү хариуцсан захирлуудын дунд явуулсан судалгаагаар энэ онд Хятадын эдийн засаг АНУ-ын эдийн засгаас илүү эрчимжих хандлагатай гэсэн дүгнэлт давамгайлжээ.
“CNBC”-гээс явуулсан судалгааны үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа бол АНУ-ынx хоёр дахь улиралдаа дараалан аажуу буурах хандлага давамгайлж байна.
Тэгвэл Ази болон Евро бүсийн эдийн засгийн төлөвийг санхүү хариуцсан захирлууд тогтвортой төлөв рүү шилжиж байна гэж дүгнэжээ.