"Тэс", "Шунхлай", "Синчи-Ойл"-ын шатахуунаас УС ИЛЭРЧЭЭ

48

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас шатахуун түгээх станц (ШТС)-уудад хяналт, шалгалт хийжээ.  
Шалгалтаар Монгол Улсад худалдаж байгаа шатахуунууд стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хяналт шалгалтын хүрээнд нийт 19 аж ахуйн нэгжийн ШТС-ыг хамруулж, шатахууны дээж авч, шинжилгээнд хамрууллаа. "Магнай трейд", "Мон-Суль", "М-Ойл", "Сод Монгол",  "Петростар", "Нью энержи стар" зэрэг ШТС-уудын худалдаалж буй шатахуунууд бүгд Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн шалгалтаар "Тэс петролиум ХХК"-ийн дизель болон А92 бензинээс, "Шунхлай ХХК"-ийн А95 бензинээс, "Синчи Ойл ХХК"-ийн А92 бензинээс, "Петрожамп ХХК" А92 бензинээс ус, лаг илэрчээ.

https://zindaa.mn/3dje
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.