НИТХ-ын сонгуульд АН-аас 37, МАХН-аас найман нэр дэвшигч өрсөлдөнө

709

Нийслэлийн АН, МАХН, ШИНЭН-ын удирдлагууд нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа “Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ардчилсан хүчнийхнийг манлайлан оролцож байна.
Бид намаа бүрэн шинэчлэхийн тулд шинэ залуу, шилдэг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж байна. Ардчилал хумигдаж, нэг намын дарангуйлалд орж буй бэрх цагт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж төлөвлөлт мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
 Эрх баригчид өөрсдийн тансаг газар руу хөрөнгө оруулалт хийсээр дөрвөн жил өнгөрлөө. Эдийн засгийг жилд 3.8 их наяд төгрөгийн алдагдлаар өсгөдөггүй юм.Үүнийг бид өөрчлөх ёстой. МАН засагласан үед 12 их наяд төгрөгийн өрийн ард түмний нуруунд үүрүүллээ.
Энэ сонгуулийг бид МАН-ын луйврыг тас цохисон сонгууль болно гэж бодож байна. Иргэнд ээлтэй Улаанбаатар хотыг цогцлоон хөгжүүлэх болно” гэлээ.
Мөн энэ үеэр нийслэлийн МАХН-ын дарга Д.Эрдэнэжамъян “Нэг намын засаглалын дарангуйллаас салахын тулд намууд нэгдсэн. Иргэд ч энэ нэгдлийг дэмжиж байгаа. Нөхцөл байдлыг ойлгож, амбийцаа татаж чадсан намын гишүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН санамж бичиг байгуулж, санал хуваахгүй байхаар оролцож буй. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт давхардуулж нэр дэвшүүлэхгүй байхаар болсон. Гурван намын нэгдлээс 35 хүртэлх насны зургаа, 35-45 насны 26, 45-аас дээш насны 13 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. 
Нийслэлийн АН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид:
Баянгол дүүрэг 
1 дүгээр тойрог: Г.Энхболд, Л.Нарантуяа
2 дугаар тойрог: С.Бямбадорж Б.Нямсүрэн
3 дугаар тойрог: Д.Батбаяр, Д.Энхтуяа
Баянзүрх дүүрэг
4 дүгээр тойрог: М.Тулгат, Т.Батцогт
5 дугаар тойрог: Т.Баясах, Т.Энхбаяр
6 дугаар тойрог: Э.Эрдэнэ, Э.Тамир
7 дугаар тойрог: Д.Пүрэвдаваа, Э.Хатанбаатар
8 дугаар тойрог: Ч.Сүрэнцэцэг, Ц.Баттуяа,
Сонгинохайрхан дүүрэг 
10 дугаар тойрог: Г.Батзаяа, Б.Оюун-Эрдэнэ,
11 дүгээр тойрог: Д.Басбиш, Д.Энхсайхан
12 дугаар тойрог М.Тулга, Р.Ням-Очир
Сүхбаатар дүүрэг 
14 дүгээр тойрог: Д.Бадарсан, Э.Ганбат
15 дугаар тойрог Б.Эрдэнэсүх, Х.Болормаа
Чингэлтэй дүүрэг 
16 дугаар тойрог: Ц.Эрдэнэбилэг
17 дугаар тойрог: Б.Батхуяг, С.Очирбат
Хан-Уул дүүрэг 
18 дугаар тойрог: Б.Билэгт, 
19 дүгээр тойрог: Л.Отгонбаатар, Ё.Цацралтуяа
20 дугаар тойрог: Д.Байдраг, П.Батхишиг
Багануур дүүрэг
21 дүгээр тойрог: Ц.Өлзийхишиг
Багахангай дүүрэг
22 дугаар тойрог: Б.Болор-Эрдэнэ
Налайх дүүрэг
23 дугаар тойрог: Д.Алтанхуяг
 
Нийслэлийн МАХН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид
Сонгинохайрхан дүүрэг
9 дүгээр тойрог: Б.Тулга, С.Орхонбаяр
13 дугаар тойрог: Э.Батшугар, Г.Батбаяр
Чингэлтэй дүүрэг
16 дугаар тойрог: Л.Байгал
Хан-Уул дүүрэг
18 дугаар тойрог Л.Амартүвшин
Багануур
21 дүгээр тойрог: Ч.Өлзийдэлгэр
Налайх дүүрэг
23 дугаар тойрог: В.Мөнхцэцэг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.