Хархорин-ы малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт хяналт шалгалт хийжээ

693
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Хархорин худалдааны төвд байршилтай Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтаар малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч, бүртгэл хөтлөж хэвшээгүй, дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн.Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажиллалаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.