УОК-оос гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг болон бусад хэд хэдэн цаг үеийн асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргасан.
Шийдвэрүүдийг товч дурдвал:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг наймдугаар сарын 31-нийг дуусах хүртэл сунгах,
-Хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэх асуудлыг тодорхой үе шатат хувилбаруудыг танилцуулахаар болсон байна.
-Наймдугаар сард татан авалт хийх нислэгийн хуваарийг баталлаа. Ирэх сард нийт 8 чиглэлд 14 удаагийн нислэгээр 3460 иргэнийг авчрах урьдчилсан тооцоо гаргажээ. Мөн нэмэлт нислэг хийх боломжийг тухайн үед нь судалж үзэх юм байна.
-Ирэх сарын 1-нээс "Ногоон гарцын журам" үйлчилж эхлэхээр болж байгаа. Энэ журамд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр чиглэлээр тодорхой асуудлуудыг зохицуулах заалтууд орсон. Энэ талаар өнөөдөр УУХҮЯ-наас УОК-т тогтоол гаргахаар төсөл оруулсан аж. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газарт оруулж, ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж үзжээ.

Дээрх асуудлуудыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.