Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

16

Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

 

Эрчим хүчний сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.11.20/ Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон.

Тэд нийт 318 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 буюу хахууль өгөх, авах гэсэн зүйл ангиар шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн юм. Тэгвэл өмгөөлөгч нэмэгдсэн, зарим гэрчүүд ирээгүй үндэслэлээр шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 02-нд болсон хэргийн  урьдчилсан хэлэлцүүлэгийн үеэр шүүгдэгч Н.Тавинбэх "намайг буруутгаж байгаа асуудалд үндэслэлгүй зүйл олон байна. Гэхдээ би энэ хэргийн учрыг олтол эцсээ хүртэл явна“ гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.