БНСУ: Шалгалтын үеэр хуулсан сурагчийг мэдээлбэл 75 мянган доллараар шагнуулна

3

БНСУ: Шалгалтын үеэр хуулсан сурагчийг мэдээлбэл 75 мянган доллараар шагнуулна

 

Өмнөд Солонгос их сургуулийн элсэлтийн үндсэн шалгалт болох Сүннын өнөөдөр /2026.11.19/ болж байна. Энэ жилийн шалгалтад 551,864 сурагч бүртгүүлсэн бөгөөд улс даяар 1312 байршилд шалгалтыг авч байна. Мөн 75 мянга орчим шалгалтын хянагч ажиллах ба нэмэлтээр ухаалаг төхөөрөмж шалгах, коридор хянах, сэжигтэй холбооны дохио илрүүлэх үүрэгтэй 8400 ажилтан томилогджээ.

Хүүхэд залуусын ирээдүйг шийдэх энэхүү чухал шалгалтын үеэр гар утас хулгайгаар авч орох, хуулах оролдлого үе үе гардаг. Тэгвэл энэ жил ийм үйлдлийг таслан зогсоохын тулд хуулсан сурагчийг мэдээлсэн хүнд 75 мянган ам.долларын шагнал олгох болжээ. Мөн шалгалтын өмнө Өмнөд Солонгосын бүх иргэний гар утсанд яаралтай мэдэгдэл илгээх арга хэмжээг давхар авч байна. Ингэснээр нууцаар гар утас авч орсон байсан сурагчийг илрүүлэх боломжтой.

Тус улсын ерөнхий сайд Хан Сон Сук энэ талаар мэдэгдэхдээ "Хамгийн зоригтой хуулдаг сурагч ч гэсэн нууцаар авч орсон утас нь дуугараад баригдах тийм тэнэг үйлдэл хийхгүй биз дээ" гэжээ.

Өмнөд Солонгос улсад сүүлийн үед улсын шалгалтын үеэр ухаалаг нүдний шил, жижиг камер ашиглан хуулсан тохиолдлууд хэд хэд гарсан. Тиймээс энэ мэт хуурах үйлдэл нь их сургуулийн элсэлтийн шалгалтын утга учрыг алдагдуулах вий гэж болгоомжилж байна. Энэ хүрээнд засгийн газар ухаалаг нүдний шил, жижиг камер, утасгүй чихэвч зэрэг электрон төхөөрөмжүүдийн шалгалтыг чангатгаж байгаа аж.

Шалгалттай холбоотойгоор Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газар өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн дараагийн мэдэгдэл хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Түүнчлэн цагдаагийн албаны бүх ажилтан шуурхай үед хариу өгөхөд бэлэн байхын тулд яаралтай холбооны сувгаа нээлттэй байлгах шаардлагатай болжээ.

Хуулсан нь тогтоогдсон сурагчид одоогийн журмын дагуу нэг жилийн хугацаанд шалгалт өгөх эрхээ хасуулдаг. Тэгвэл энэ хугацааг 10 жил болгон нэмэгдүүлэх, бүр ноцтой тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.