Боливид жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ төрийн эргэлт болж магадгүйг анхааруулжээ
Боливи улс даяар явагдаж буй жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, цагдаа нар жагсагчидтай мөргөлдөх болжээ. Ажлаа хүлээн аваад зургаан сар л бож буй тус улсын Ерөнхийлөгч Родриго Паз Перейрагийн хувьд энэ жагсаал хамгийн ширүүн сорилт болж байна. Тэрбээр гарч ирснээр Мовименто аль Социализм нам сүүлийн 20 жил Боливийн төрийн эрхийг атгаж байсан нь дууссан юм.
Перейра арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авсны дараа хийсэн анхны алхмуудын нэг нь АНУ-тай харилцаагаа сэргээх байсан. Хоёр долоо хоногтоо үргэлжилж буй тэрхүү жагсаалыг Перейрагийн эсрэг хийж буй төрийн эргэлт гэж АНУ тодорхойлжээ.
Жагсаалын хариуд Перейра лхагва гарагт /2026.05.20/ мэдэгдэл хийхдээ засгийн газрын бүтцийг өөрчилж, үймээн самуунд оролцсон хүмүүстэй яриа хэлэлцээ хийхгүй гэсэн байна. Гэхдээ уугуул иргэд, фермерүүд, уурхайчид болон бусад ажилчдыг шийдвэр гаргах үйл явцад оролцоход туслахын тулд зөвлөл байгуулна гэсэн юм. Жагсаалын улмаас дөрвөн хүн амь үрэгдээд байна. Нэг жагсагч үймээн самууны үеэр амиа алдсан бол гурван хүн жагсагчид зам хааснаас болж зохих эмчилгээ авч чадаагүйн улмаас нас баржээ.
Эх сурвалж: The Guardian

