Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

3

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн Лижянь-1 Y9 зөөгч пуужингаар Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны нутаг дахь Дүнфэн арилжааны сансрын инновацийн туршилтын бүсээс хоёр пуужинг хөөргөв. Нэг пуужингаар Чүтянь-2 технологийн туршилт 01 болон 02 хэмээх хоёр хиймэл дагуулыг урьдчилан тодорхойлсон тойрог замд амжилттай орууллаа. Энэ нь Лижянь-1 зөөгч пуужингийн арав дахь нислэг байсан бөгөөд пуужингийн их биеийг тусгайлан "БНХАУ-ын Үндэсний спорт XV наадам" -ын уриа болон логогоор  чимсэн байв.

Хятадын гол арилжааны дагуул хөөргөх гол тээврийн хэрэгсэл болох Лижянь-1 нь олон улсын хэмжээний даалгавруудыг гүйцэтгэж, олон улсын хиймэл дагуулыг олон удаа хөөргөсөн. Найдвартай, зардал багатай, хүртээмжтэй хөөргөх үйлчилгээтэйгээр иргэний пуужин хөөргөх үйлчилгээний зах зээлийг тэргүүлсээр байна. Өнөөдрийг хүртэл Лижянь-1 пуужин 75 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн бөгөөд нийт даац нь 10 тонноос давсан байна.

Энэхүү хөөргөлт нь Гуанжөү хотод болсон өмнөх Үндэсний спортын дурсгалын маркуудыг сансарт илгээсэн юм. Үндэсний спортын наадам бол Хятад улсын хамгийн том, хамгийн өндөр түвшний цогц спортын арга хэмжээ юм. анх удаагаа Гуандүн, Хонкон, Макао хамтран зохион байгуулсан Үндэсний спортын XV наадам нь бүс нутгийн зохицонгуй хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болсон.

Лижянь-1 пуужингийн ерөнхий дизайнер Ши Шяонин хэлэхдээ “Энэхүү пуужин нь зардлыг хянаж, хүний нөөцийн удирдлагын зардлыг хэмнэж, бие даасан хяналтыг сайжруулсан” гэжээ.

Ли Жянь-1-ийн дэд ерөнхий дизайнер Сун Лянжие "Энэ тойрог замд сансрын хог хаягдал үүсэхээс зайлсхийжээ. Ли Жянь-1-ийн судалгаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн гайхалтай туршлага юм" гэжээ. 

Сэтгүүлч: ЛИ ШЯ, Л. НАРАНХҮҮ, С. САРАНЧИМЭГ
Ведио: ЛЁ ШУАЙ
Зураг: ВАН ЖЯНБӨ, ВАН ХЭН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.