Орон нутгийн замд өчигдөр 11 хүн амь насаа алдлаа
Орон нутгийн замд нэг автомашин онхолдож 7 хүний амь нас хохирсон ноцтой осол өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 9-ний оройн 18 цагийн орчимд гарлаа. Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг, Шумуултай ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож 7 зорчигч амь насаа алдсан байна.
Зөвхөн өчигдөр л гэхэд орон нутгийн замд 11 хүн нас барсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд Та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа дотны хүмүүстээ аюул занал учруулалгүй зорчино уу!!!