“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

65

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

 

“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук  “No Other Choice” хэмээх шинэ бүтээлээ өнгөрсөн лхагва гараг /2025.09.24/-т үзэгчдэд хүргэсэн юм.

Тэгвэл уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ. Тус киног сүүлийн гурван хоног 609 мянган хүн үзжээ. Харин нээлтээ хийсэн өдрөөс хойш нийт 1.73 сая хүн үзсэн хэмээн БНСУ-ын кино зөвлөл мэдэгджээ.

Киноны дүрүүдийг алдарт жүжигчин И Бён Хун, Сон Е Жин тэргүүтэй шилдэг жүжигчид бүтээсэн бөгөөд уг бүтээл нь эдийн засгийн дарамт, айдас хүйдсийг бараан егөөдлөөр ёжлон хүргэсэн гашуун атлаа хөнгөн инээдэм хослуулсан кино юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.