Өвөр Монголын ”Ногоон код”

60

Өвөр Монгол нутгийн хамгийн сайхан улиралд нэгэн дэлхийн хэмжээний арга хэмжээ энд болсон юм.

        “Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын хурал-2024” 07-р сарын 26-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ордос хотод болсон байна. Тус хурал "Нэг хурал, нэг үзэсгэлэн, хоёр арга хэмжээ, хоёр амжилт бүтээмжийг нийтлэх хурал, гурван салбар хурал" гэсэн агуулгатай зохиогдож, дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын үзэсгэлэн, шинэ эрчим хүч, шинэ материал, шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтыг нийтлэх хурал гэх зэрэг арга хэмжээнүүдийг хамарсан байна. Тус хурал нь "Шинэ чанарын бүтээмж ба эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч" сэдвийн хүрээнд явагдаж, шинэ эрчим хүч, шинэ материалын хамгийн сүүлийн үеийн үр дүнг харуулан, хамгийн сүүлийн үеийн чиглэлийг судлах, эрчим хүчний хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийг ахиулах зөвшилцөлд хүрэхэд зорилго тавьсан байв.

  Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын салбарын хурал-2024 нээлтийн ёслол  

 Зургийг: ГҮӨ ХҮЙЧАО

          Ирээдүйд өрсөлдөх гол салбар

        Шинэ эрчим хүч, шинэ материалын аж үйлдвэр нь стратегийн ач холбогдолтой хөгжиж буй салбар бөгөөд шинэ хөдөлгөгч хүчийг төлөвшүүлэн хөгжүүлэх, ирээдүйд өрсөлдөх шинэ давуу талыг олж авах гол салбар юм. Энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээнээс бид Өвөр Монголын шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэлийг дэлхийн тавцанд гаргаж, Өвөр Монголын "ногоон код"-ыг дэлхий нийтэд ойлгуулан, шинэ эрчим хүчний салбарт "Аж үйлдвэржсэн Өвөр Монгол"-ыг бүтээн байгуулахад Өвөр Монгол орон хүчин зүтгэл гаргасан байдаг.

        Өвөр Монгол бол "хонь, нүүрс, ховор шороо, байгалийн хий” зэрэг уламжлалт эрчим хүч болон баялагтай нутаг юм. Басхүү “салхи, нарны”сэргээгдэх эрчим хүчийг сайн хөгжүүлсэн орон нутгийн нэг нь билээ. Өвөр Монгол бол эрчим хүчний хөгжлийн "үржил шимтэй газар" бөгөөд "нүүрсийг алт болгох" чадвартай бүс нутаг юм.

Бугат Жин-Ао Нарны эрчим хүчний Технологи ХХК 5 ГВт-ын фотоволтайк модулийн төслийн үйлдвэрлэлийн цех    

Зургийг: ВАН ПЭН

        Өвөр Монгол давуу талдаа тулгуурлан "ногоон” эрчим хүчний хөгжлийг урагшлуулж, Хятад улсын бүх бүс нутгийн анхдагч шинэ эрчим хүчний хангамжийн тогтолцоог бий болгон, шинэ эрчим хүчний системийг хамгийн түрүүнд байгуулах ажлыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, 2025 он гэхэд шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь уламжлалт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас давж, 2030 он гэхэд шинээр үйлдвэрлэсэн эрчим хүчний нийт тоо дулааны эрчим хүчнээс давж гарна гэж төлөвлөж байгаа явдал юм.

        Өвөр Монгол орон бүхэл бүтэн салбарын хөгжлийн сэтгэлгээг тууштай баримталж, шинэ эрчим хүчийг хөдөлгөх үүргийг бүрэн гүйцэтгэж, нэг талаас шинэ эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарал хандуулан, шинэ эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг бусад холбогдох туслах аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн аж үйлдвэрийн гинжин хэлхээний хөрөнгө оруулалт, ногоон цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, гинжин хэлхээг эрчимтэй өргөжүүлэн бэхжүүлж, салхи, нар, устөрөгчийн эрчим хүчийг хадгалах том аж үйлдвэрийн кластерийг үргэлжлүүлэн өргөжүүлж, үндэсний шинэ эрчим хүчний тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг түргэсгэн, Хөх хот, Бугат, Ордос зэрэг хотуудад төвлөрсөн үйлдвэрлэлийн бааз байгуулахад зүтгэж байна.

        Энэ оны 05-р сарын эцсийн байдлаар ӨМӨЗО шинэ эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 101.58 сая киловатт болсон нь нийт суурилагдсан цахилгаан эрчим хүчний 45 хувийг эзэлж байна. Энэ нь 100 сая киловаттаас давсан шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай улсын анхны орон нутаг болж, жилд 230 тэрбум киловатт цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 190 гаруй сая тонноор бууруулсантай тэнцэж байна.

Өвөр Монголын томоохон салхин цахилгаан станц   

 Зургийг: БИЛЭГ

        Шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэр мөн Өвөр Монголын аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжлийг ахиулах хүчирхэг хүч болж байна. Энэ оны 01-ээс 05-р сар хүртэл ӨМӨЗО-ы салхи, нар, устөрөгчийн эрчим хүч хадгалах төхөөрөмж үйлдвэрлэлийн төсөлд 64 тэрбум 940 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин болсон тоон үзүүлэлт болж, жилийн төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын 65 хувийг биелүүлсэн байна. Одоогоор ӨМӨЗО 5 сая киловатт салхины эрчим хүчийг дэмжих иж бүрэн хүчин чадал, 30.5 сая киловатт фотоволтайк модуль нийлүүлэх хүчин чадал, 450 иж бүрдэл устөрөгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадал, эрчим хүч хадгалах төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадал 2 сая киловатт цаг бүрдүүлжээ. Ингэснээр салхи, нарны эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч хадгалах төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн бүхэл бүтэн сүлжээ үндсэндээ бүрэлдэж, 1.2 их наяд гаруй юанийн үйлдвэрлэлийн өртөгтэй болсон байна.

        Одоогоор Өвөр Монгол орон төлөвлөгөөний дагуу шинэ эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Үйл ажиллагааны зорилтын дагуу Өвөр Монгол 2025 он гэхэд шинэ эрчим хүчний цар хүрээг хоёр дахин нэмэгдүүлж, шинэ эрчим хүчний чанарыг хоёр дахин нэмэгдүүлэн, шинэ эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, шинэ эрчим хүчний технологийн инновацын хүчин чадал, салхи, нар, устөрөгчийн эрчим хүч хадгалах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхээр чармайн зүтгэж байна.  

        Өвөр Монголын хөгжлийн шинэ зам

        Шинэ эрчим хүчний салбарт "Аж үйлдвэржсэн Өвөр Монгол"-ыг бүтээн байгуулах” нь Өвөр Монголын хөгжлийн шинэ замуудыг бий болгож, хөгжлөөр Хятадын хэмжээнд дундуур ороход анхаарлаа хандуулах гэсэн хүсэл эрмэлзэл юм. Энэхүү хүсэл эрмэлзэл нь ӨМӨЗО-ы Засгийн газрын ажлын тайланд хоёр жил дараалан бичигдсэн нь ӨМӨЗО-ы шинэ эрчим хүчний салбарт илүү их амжилтад хүрэх тууштай хүсэл зориг болон шийдэмгий байдлыг харуулж байна.

        "Аж үйлдвэржсэн Өвөр Монгол"-ыг бүтээн байгуулах хөгжлийн зорилтыг биелүүлэхэд шинэ материалын аж үйлдвэр асар их ач холбогдолтой.     

        Нүүрсэнд суурилсан шинэ материалын салбарт Өвөр Монгол нүүрсний арвин нөөцийн давуу талдаа түшиглэн, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг удирдамж болгон авч байна. Гол технологид тасралтгүй ахин дэвшиж, нүүрс болон нар, салхины зэрэг эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэхэд шинэ ахиц дэвшлийг гаргасаар байна.

Vision Ordos бохирдолгүй батарейн үйлдвэрийн шугам

   Зургийг: ЛЮЙ ШАОЯН

        Үүнд Ордос хотыг жишээ болгон авч үзье. Сүүлийн жилүүдэд Ордос хот нүүрсийг гүн боловсруулах тал дээр хэд хэдэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, өндөр эрчим хүчний шинжлэх ухаан, технологийн инновацын платформ байгуулж, орчин үеийн нүүрсний химийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг доод урсгал руу тасралтгүй өргөтгөх ажлыг түргэсгэн, үр ашгийг дундаас дээд цэг хүртэл хөгжүүлэхээр зүтгэж ирсэн байна. Өнөөдрийг хүртэл Ордос хотод Хятадын нүүрсний эрчим хүчний ХХК, Синопек, Баофэн, Рүншэн зэрэг орчин үеийн нүүрс химийн тэргүүлэгч хэд хэдэн компанийг нутагшуулж, орчин үеийн нүүрсний химийн шинэлэг технологийн туршилтын баазын бүтээн байгуулалт түргэссэн байна. Фишер-Тропшийн синтезийн α-олефин ялгаж, цэвэршүүлэх технологи, PVC мөнгөн усгүй үйлдвэрлэлийн технологи зэрэг хэд хэдэн шинэлэг ололт нь шингэн нарны гэрэл, нүүрстөрөгчийн давхар ислийг устөрөгчжүүлэх зэрэг дэвшилтэт технологи бий болж, нүүрс, газрын тос, хий, нүүрс-метанол-олефин, нүүрс этилен гликол, нүүрсэнд суурилсан шинэ материал зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийн сүлжээ бий болж, орчин үеийн нүүрсний химийн үйлдвэрлэлийн хүчин чадал 20 сая тонн орчим болсон байв.

        Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөц бааз болохын хувьд үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, эрчим хүчинд суурилсан хөгжлийг баталгаажуулах нь Өвөр Монголын шийдэмгий биелүүлэх ёстой томоохон үүрэг хариуцлага, алдар гавьяа юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол "нүүрстөрөгчийн ялгаруулалтыг оргил үеэс нь бууруулах болон саармагжуулах" боломжийг ашиглаж, эрчим хүчний шинэ салбарыг бүхэлд нь хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа нь дэлхийн анхаарлыг татсан юм. Мэдээжийн хэрэг, Өвөр Монгол Хятадын шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг ажиглах дэлхийн чухал цонх болж, ирээдүйн хөгжил нь маш өөдрөг байгаа билээ!

 

 

 

 

 

 

Зохиогч: КАН ЛИНА, МАО КАЙЯНЬ, ГҮӨ ХҮЙЧАО, О.МЭРГЭНБИЛЭГ, Б.АРИУХАН, Б.МӨЧИР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.