Африкт сармагчны цэцэг өвчин олон нийтийн эрүүл мэндэд тулгамдсан аюул болжээ

115

Африкт сармагчны цэцэг өвчин олон нийтийн эрүүл мэндэд тулгамдсан аюул болжээ

 

Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллага (Africa CDC) тус тивд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон нийтийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал гэж зарлажээ.

Тус өвчний дэгдэлд Африкийн хэд хэдэн улс тэр дундаа Конгод хүчтэй явагдаж байгаа юм.

Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллага мэдээлснээр наймдугаар сарын 4-ны байдлаар тус тивд сармагчны цэцгийн 38,465 тохиолдол, 1,456 нас баралт бүртгэгджээ.

“Africa CDC”-ын ерөнхийлөгч Жеан Касеяа “Энэ нь зүгээр нэг албан мэдэгдэл биш. Харин арга хэмжээ авах уриалга юм. Халдварыг ариглахын тулд идэвхтэй, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээсэн байна.

2022 оны тавдугаар сард сармагчны цэцгийн Calde IIb төрлийн халдвар дэлхий даяар нэмэгдэж, ихэвчлэн ижил хүйстэй мөн бисексуал эрэгтэйчүүд халдвар авч байсан юм.

Үүний улмаас ДЭМБ 2022 оны долоодугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд олон улс анхааралдаа авбал зохих эрүүл мэндийн ноцтой байдал зарласан байдаг.

Эх сурвалж: The Guardian

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.