Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ 1.7 сая тонн болов

114
Тавдугаар сарын 8 хүртэл Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний ачааны хэмжээ 1 сая 710 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.51 хувиар нэмэгдэж, ачааны үнийн дүн 15 тэрбум 570 сая юаньд хүрсэн гэж Эрээн боомтын гаалийн статистик мэдээнд дурджээ. 

Эрээн боомт бол Хятад Монголын том боомт бөгөөд тээврийн 71 маршрут үүгээр гарч Ази, Европын 10 гаруй улс, дотоод гадаадын 140 гаруй хотыг дамждаг байна. Автомашин, машины сэлбэг, компьютер, цахилгаан механик тоног төхөөрөмж, робот зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Европ чиглэлийн галт тэргээр тээвэрлэдэг.
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Хятадын Төв Телевиз
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.