Богд уулын дархан цаазат газар руу мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчивол хариуцлага хүлээлгэнэ

126

 

Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аялалын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтадын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

 Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг мэдэгдье.

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.