ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан

139

ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан тухай "Блүүмберг" агентлаг мэдээлжээ.   Уг хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар Цагаан ордонд илгээсэн байна.  

 

Хууль тогтоогчдын санал нэгтэй баталсан дээрх хууль гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хориг 2040 оныг дуустал хүчинтэй байх аж. Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд хоригийг цуцлахыг зөвшөөрөх ба АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Энэ заалт 2028 оныг хүртэл хэрэгжих аж. Хуульд мөн ОХУ-аас нийлүүлж буй ураныг орлох хувилбаруудыг Конгресст танилцуулахыг Эрчим хүчний яаманд үүрэг үүрэг болгожээ.

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.