Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар одоо ч ажиллаж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэх хэрэгтэй

117

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар одоо ч ажиллаж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэх хэрэгтэй

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүлэглэл Монголын хууль, шүүхийн байгууллагыг гутааж байгаа талаар өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д хэсэг хуульчид мэдээлэл өглөө.

Тодруулбал хуульч П.Баттөр, Б.Оюунбилэг, улс төр судлаач н.Хэрлэн, өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар сэтгүүлчдэд хандсан юм.

Өмгөөлөгч Г.Оюунцэцэг "2013 онд Ц.Элбэгдоржийн тушаалаар анхан шатны болон хянах шатны бүх шүүгчийг нэг өдөр ажлаас нь халсан гашуун туршлага бий. Ингэснээр шүүх засаглал тодорхой хугацаагаар эзэнгүй болсныг эргэж санах хэрэгтэй. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлбэрээр Үндсэн хууль зөрчсөн хүн бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. 

Үүнээс болж шүүхийн бие даасан байдал алдагдсан гэдгийг Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ) 2022 онд хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн долдугаар сарын 1-ний гашуун үйл явдлын гол зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хэлж байсныг ард түмэн мартах ёсгүй.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар одоо ч ажил үүргээ гүйцэтгэж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэх хэрэгтэй" гэв.

Хуульч П.Баттөр "МАНАН бүлэглэл буюу Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын хамгийн гол ажлыг нугалсан хүн бол тухайн үеийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав. Түүнийг тухайн үед хууль зөрчин томилж байсныг санаж байна.

Хүмүүс мартсан байж магадгүй тул сануулах үүднээс сөхөж ярья. Хуульд ерөнхий прокуророор ажиллах хүн 10 жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл Д.Дорлигжав хуулийн байгууллагад 10 жил бүү хэл 10 сар ч ажиллаагүй хүн. Түүнийг хувийнх нь хуулийн сургуульд багшилсан гэдэг хуурамч тодорхойлолт гаргаж энэ ажилд томилсон. Үүнээс болж улстөрчдийн даалгавраар хууль бус ажиллагаа явуулдаг байдал газар авсан" гэж онцоллоо.

Мөн одоогоос 12 жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан өдөр гэдгийг хурал зохион байгуулагчид онцолсон. Түүнийг мөн шударга бусаар шүүсэн шүүгчийг Ц.Элбэгдорж томилсон, тэр хүн одоо ч ажил үүргээ гүйцэтгэж байгааг тэд ярьсан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.