АНУ-д мөргөлтийн улмаас нурах эрсдэлтэй 17 мянга гаруй гүүр байна

331

АНУ-д мөргөлтийн улмаас нурах эрсдэлтэй 17 мянга гаруй гүүр байна

 

Өнгөрсөн сарын 26-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Францис Скотт Ки гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас гүүр бүхэлдээ нурсан.

Тус улсад баригдаад олон жил болж буй 46 мянган гүүр байгаагаас 17 мянга гаруй нь мөргөлтийн улмаас нурах эрсдэлтэйг Америкийн барилгын инженерүүдийн нийгэмлэг ба Холбооны Засгийн газраас мэдээлжээ.

Иймд байгалийн ноцтой үзэгдэл, хүнд ачааны машин, ачааны хөлөг онгоц мөргөх зэрэг нь АНУ-ын гүүр төдийгүй инженер, дэд бүтцүүдэд том эрсдэл учруулж буй мэргэжилтнүүд хэлж байна.

Нурсан Францис Скотт Ки гүүрний хувьд баригдаад 47 жил болсон ба 100 мянга гаруй тонн бүхий ачааны хөлөг онгоц мөргөхөд минут ч хүрэхгүй хугацаанд бүхэлдээ нурсан юм.

Мужууд дор хаяж хоёр жил тутамд хурдны замын гүүрнүүдэд хяналт хийж, “сайн”, “дунд”, “муу” гэсэн үнэлгээнүүдийг өгдөг аж. Энэ дагуу АНУ дахь 617 мянган гүүрний 46100 нь “муу” үнэлгээ авчээ.

Эх сурвалж: CNN

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.