ОБЕГ-т он гарснаас хойш цасанд суусан гэх 166 дуудлага иржээ

108

ОБЕГ-т он гарснаас хойш цасанд суусан гэх 166 дуудлага иржээ

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 1 метр хүртэл зузаан цас хунгарлажээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч буй иргэд цасанд суусан дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. 2024 он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдсэн ба 2487 иргэнийг /том хүн 2179, хүүхэд 308/, 613 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Иймд иргэд хол ойрын замд зорчихдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангаж дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.