Сэлбэ голын халиа гүүрний доорх дулааны шугамд тулжээ

103

Сэлбэ голын халиа гүүрний доорх дулааны шугамд тулжээ

 

Нийслэлийн онцгой комисс (НОК) хуралдаж мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн шар усны үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон билээ. Сэлбэ голын халиа гүүрний доорх дулааны шугамд тулсан байна.

Тодруулбал, нийслэлд нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Тиймээс холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийжээ. 

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн дотор байгаа дулааны шугам нь тухайн хэсэгт голын мөсийг хайлуулж, халиа үүсгэн түвшнийг нэмэгдүүлсэн. 

Иймд дулааны шугамын ойролцоо үүссэн халиа тошингийн мөсийг гар аргаар суваг татан, түвшнийг бууруулах ажлыг хүний оролцоотой хийсэн аж. Энэ ажилд хүн хүчний оролцоо дутмаг байгааг мэргэжлийн байгууллагынхан онцоллоо. 

Сэлбэ гол дагуух халиа, тошин, голын ёроолын хэвгийг гаргах, лаг хагшаас зөөж зайлуулах, хог хаягдлыг цэвэрлэх тээвэрлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд машин механизм, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.