Зээлээ бүрэн төлж дууссан иргэдийг Монголбанкны “хар жагсаалт”-аас гаргахыг хүсэж Г.Занданшатарт шаардлага хүргүүлэв

113

Зээлээ бүрэн төлж дууссан иргэдийг Монголбанкны “хар жагсаалт”-аас гаргахыг хүсэж Г.Занданшатарт шаардлага хүргүүлэв

 

Зээлээ төлсөн ч Монголбанкны "хар жагсаалт"-д орсон иргэд мэдээлэл хийлээ.

Зээлээ төлөөд дууссан иргэдийг “Та дахин зээл авах боломжгүй” гэж санхүүгийн хоригт оруулж иргэд өөрсдийгөө хохирсон гэж үзэж, Монголбанкны хар жагсаалтаас гаргахыг УИХ-аас шаардаж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн юм.

Иргэдийн төлөөлөл, "Манай нөхөр 2016 оны 1-р сард төрийн байгууллагад ажиллаж байхдаа зээл авсан. Бид хоёр гадаад руу явах болж, орон сууцаа худалдсан юм.

Нөхөр бид хоёр 2018 оны 9-р сарын 29-нд төлөх хуваарьт өдрөөс ганцхан хоногийн дараа 17 сая төгрөг төлж барагдуулсан. Бид гадаадад хоёр жил амьдарч байгаад ирсэн. Ирээд орон сууц авах гэтэл “Монголбанкны зээлийн хэвийн бус ангилалд оруулсан” гээд зээл гарахгүй байна. Ийм зээлийн хорионд ороод таван жил хүлээж байна. Банкнаас асуухад хорионоос суллагдахад 10 сарын хугацаа үлдсэн гэж хэлж байна. Бид ингэж удаан хүлээмээргүй байна. Нэг өдрийн өмнө ч гэсэн санхүүгийн шоронгоос гармаар байна" гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.