ГССҮТ: Түлэгдсэн иргэдийн бие хэвэндээ, эмчилгээ үргэлжилж байна

87

ГССҮТ: Түлэгдсэн иргэдийн бие хэвэндээ, эмчилгээ үргэлжилж байна

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан галд өртсөн арван хүн ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд эмчлүүлж байна. Түлэгдсэн иргэдийн бие ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад, Арван хүний тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав  нь Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бол энгийн тасгаас дахин нэг хүнийг Эрчимтийн тасагт шилжүүлсэн.  

Одоогоор Түлэнхийн тасагт дөрөв, Эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн эмчлүүлж байна. Хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, эмчилгээ үргэлжилж байна гэлээ. Галд өртсөн гурван иргэний бие маш хүнд байна. Бүх биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хүвь нь түлэгдсэн маш хүнд байна. 

Таван иргэний бие хүндэвтэр, бүх биеийн 18-25 хувь нь түлэгдэлтэй. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээ дайчлан ажиллаж байна. Одоогоор тасалдсан эм, тариа байхгүй гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2024.01.24/ мэдээлсэн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.