Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 161-д хүрч, сураггүй бологсдын тоо 103 болжээ

183

Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 161-д хүрч, сураггүй бологсдын тоо 103 болжээ

 

Японы Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 161-д хүрсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. Түүнчлэн 103 хүн сураггүй байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаанд нэмэлтээр аврагч, цагдаагийн алба хаагчид дайчилж байгаа талаар Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн газар хөдлөлтийн улмаас Японы эргийн бүсэд метр өндөр цунамигийн давлагаа ажиглагдаж, бүс нутгийн хэмжээнд 1000 орчим хөрсний гулгалт үүссэн аж. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы нийт нутгаар их хэмжээний цас орсон нь аврах, эрэн хайх болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хүндрүүлж байгаа талаар холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.