“Бүс ба Зам”-д үзүүлсэн Өвөр Монголын үлгэр жишээ

234

Хятадын үлгэр жишээ Өөртөө Засах Орон болсоор ирсэн ӨМӨЗО нь “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтэд түүхэн чанартай амжилт бүтээл гаргаж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад үлгэр жишээ үзүүлж, Өвөр Монголын чанартай хөгжлийн бодит гэрч болж байна.

 “Бүс ба зам” бүтээн байгуулалтад үзүүлж байгаа ӨМӨЗО-ы үлгэр жишээг өгүүлэхэд нэн тэргүүнд ӨМӨЗО-ы хилийн боомтын хөгжил цэцэглэлтээс ярих хэрэгтэй. Хилийн боомт нь улс орныг гадаад ертөнцтэй холбох гарц, олон улсын ачаа тээврийн зангилаа бөгөөд дотоод, гадаад худалдааг хөгжүүлэх, олон улсын найрсаг солилцоог дэмжих, бүс нутгууд хоорондын материалын солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ӨМӨЗО нь 4000 гаруй километр хилийн шугамаар Орос, Монгол хоёр улстай хиллэдэг бол 360.000 хавтгай дөрвөлжин километр хилийн хамгаалалтын бүс нутаг, гадаад ертөнцөд нээлттэй 20 хилийн боомттой. Мөн дотооддоо 8 муж оронтой холбогдсон газар зүйн өвөрмөц давуу талтай. Хятадын хуурай газрын хилийн 19.4 хувь, Хятад-Монгол-Оросын хилийн 66.4 хувь, Хятад-Оросын хилийн 23.6 хувийг эзэлдэг. Хятад, Оросын хуурай замын тээврийн 65 хувь, Хятад, Монголын ачаа тээврийн 95 хувь Өвөр Монгол бүс нутгийн боомтоор дамжин дэлхийд гардаг болжээ.

Газар зүйн өвөрмөц давуу тал нь ӨМӨЗО “Бүс ба зам” бүтээн байгуулалтын санаачилгад үлгэр жишээ үзүүлэх тулгын чулуу болдог бол түүхэн дэх “Тал нутгийн торгоны зам”, “Түмэн газрын цайны зам”-ын чухал зангилаа гарц болж байсан нь энэ бүс нутгийн байр суурийг илэрхийлдэг. 2013 онд Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулах санал тавьсан нь энэхүү далай тэнгисийн гарамгүй дотор орны их хуурайн бүс нутгийн дэлхийн тавцанд гарах хөгжилд жигүүр ургуулсан явдал боллоо. Өвөр Монголыг Хятад орны умардад нээлт хийх чухал гүүрэн гарц болгон байгуулж байгаа нь ӨМӨЗО-д тавьсан стратегийн байр суурь, томоохон үүрэг хариуцлага, мөн дэлхийд гарах алтан боломж олгосон юм.

2023 онд "Бүс ба зам" бүтээн байгуулалтын 10 жилийн ой болж, “Бүс ба зам” санаачилгын III хурал 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжинд боллоо. ӨМӨЗО энэ 10 жилийн хөгжлөөр "Бүс ба зам" санаачилгын давуу талыг түшиглэн улс орныхоо умард зүгт нээх чухал гүүрэн гарцыг байгуулсан төдийгүй “Бүс ба зам”-ын хэрэгжилтэд үлгэр жишээ болж, дэлхийн тавцан дээр “тоглох” болжээ. Дэлхийн тавцанд энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан суралцах, харилцан ашигтай байх “Торгоны зам”-ын гэрэлт сувд болон гэрэлтэж байна.

Энэхүү арван хавар, намрын хугацаанд ӨМӨЗО-ы “Анд нөхөд”-ийн хүрээлэл үргэлжлэн өргөжжээ. ӨМӨЗО "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй 150 гаруй улс оронтой худалдааны солилцоо хийж, энэ оны 08 дугаар сар гэхэд ӨМӨЗО "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй орнуудад хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 800 тэрбум юаниас давжээ. ӨМӨЗО-ыг умардад нээлт хийх гүүрэн гарц болгон байгуулсан нь Хятадын төрийн бодлогын зөв тогтолцоо гэдэг нь тодорхой харагдаж байна.

 “Бүс ба зам”-ыг санаачлан хэрэгжүүлсэн 10 жил бол амжилт бүтээлийн 10 жил юм. Энэ хугацаанд энэхүү санаачилга онолын түвшнээс бодит үйл ажиллагаа болж хөгжсөн юм. Төслийн хүрээнээс сугаран гарч жинхэнэ ажил хэрэг болон тэлж, нүдэнд харагдах гарт баригдах асар их амжилт бүтээл гаргасан юм. ӨМӨЗО-ы хилийн шугамын давуу тал нь нээлтийн давуу тал болж, хөгжил цэцэглэлтийн ялалтыг байгуулжээ.

ӨМӨЗО-ы “Бүс ба зам”-д үзүүлсэн сүүлийн 10 жилийн алтан амжилтын ард нөр их хөдөлмөр хүч, оюун ухаан байгааг таниулах зорилгоор 11 дүгээр сарын 08-наас 17-ны өдрүүдэд хилийн боомтуудаар зүүн, баруун хэсэгт хуваагдан өндөр уул, өргөн говь, цаст талыг туулан сурвалжилга хийлээ.

Ганзага дүүрэн ачаа тээсэн галт тэрэгний цөрхлөө, ачааны авто машины шуугин зөрөлдөх хором, хүүхэд багачуудаа дагуулан хилээр нэвтрэх зочид, боомтын ажилтнуудын цог жавхаа, нөр их хөдөлмөр, хөгжил бадралын эрч хүчийг харуулж, хөл хөдөлгөөнөөр тасарсан эртний “Торгоны зам” шинэ эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэнэ.

 

Хөгжил цэцэглэлийн шинэ байршлыг бүрдүүлэв

 

Дэлхий ертөнц, цаг үеийн өөрчлөлтүүд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өрнөж байна. Хятадын “хүнсний агуулах”, “мах махан бүтээгдэхүүний агуулах”, “сүү саалийн өлгий”, “ноос ноолуурын өлгий” гэгддэг ӨМӨЗО ч “Бүс ба зам”-аар хөгжил цэцэглэлийн шинэ байршилтай болж байна.

ӨМӨЗО-ы импорт, экспортыг бүтцийн үүднээс авч үзвэл ӨМӨЗО-ы зүгээс "Бүс ба зам" бүтээн байгуулалтад оролцогч орнуудад механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ган бүтээгдэхүүн экспортолсон хэмжээ 51.6 тэрбум юань, 40.6 тэрбум юань, 37.69 тэрбум юаньд хүрч, нийт экспортын 55.5 хувийг эзэлж байна. Үүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг голчлон Ойрхи Дорнодын орнууд руу экспортлодог байна.

Хилийн хот Манжуурын хуурай замын боомтын ачаа тээврийн газар Хэбэй мужаас ачиж ирсэн алим жимсүүдийг Орос руу гаргахаар 11 дүгээр сарын 10-ны өдөр ачааны машинд савлаж байлаа.

- Оросын шинэ жил дөхөхөөр жимс хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэж, худалдан авалт их болдог. Ногоо жимсийг шинэ соргогоор нь хүргэдэг ачааны машин долоо хоногийн дараа Санкт-Петербург зэрэг хотуудад хүрдэг гэж ярих ажилтны тайлбар Хятадын талын хөгжлийн хурд болон технологийн дэвшлийн гэрч болж байлаа.

Или групп 2014 онд Шинэ Зеландад суурьшсан байдаг. Улмаар дэлхийн хамгийн том сүүн бүтээгдэхүүний нэгдсэн бааз болох Или Их Далайн үйлдвэрлэлийн баазыг байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Или тасралтгүй өргөжин тэлж, өдгөө 2000 гаруй хамтран ажиллах түншүүдтэй болж, 81 үйлдвэрлэлийн бааз байгуулаад байна.

Соргог ногоо жимс, сүүний том компани гээд ӨМӨЗО-ы өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн “Бүс ба зам”-ын чиг хандлагыг түшиглэн хилийн чанадад гарч байгаа нь Өвөр Монгол болон "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалттай орнуудын гадаад худалдаанд шинэ онцлох зүйл болов.

ӨМӨЗО-оос “Бүс ба зам” санаачилгад оролцогч орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 2013 онд 1 тэрбум 180 сая юань байсан бол 2022 онд 5 тэрбум 630 сая юань болж, 4 дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 18.9 хувьд хүрчээ. Энэ оны эхний гурван улиралд Өвөр Монгол 4 тэрбум 330 сая юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 16.8 хувиар нэмэгдсэн байна. Өвөр Монголын таван аж ахуйн нэгжийг Өөртөө Засах Орны гадаад худалдааны иж бүрэн үйлчилгээний аж ахуйн нэгжээр хүлээн зөвшөөрч, 10 компани нь гадаадад өөрсдөө агуулах бүтээн байгуулалт хийсэн. Агуулах нь голчлон газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын материал болон бусад үйлдвэрүүдийг хамарсан байна.

Хятад болон гадаад улс орнуудыг холбосон, цаг хугацаа орон зайг хамарсан "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах томоохон санаачилга нь Өвөр Монголыг умард зүгт нээх чухал гарц болгосон. Улмаар Өвөр Монгол энэхүү тэмээн жингийн хонхон дуун тасарсан эртний “Торгоны зам”-аар дэлхийд гарч эртний “Торгоны зам” сүр жавхлангаа сэргээлээ.

 Өвөр Монгол газар зүйн онцгой байрлалаа ашиглан боомтын бүтээн байгуулалтыг түргэсгэж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гүн гүнзгий нэвтрэн, Хятадын умард зүгт нээх хамгийн идэвхтэй цонхыг бий болгож, Өвөр Монголын дэлхийд гарах зам нээгдэв.

Өвөр Монголын эдийн засгийн эрч хүч нэмэгджээ. “Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж бол үйлдвэрлэлийн салбарын гол тулгуур юм. Дэлхийд ашиг тусаа өгөхийн тулд олон олон тоног төхөөрөмж гадаад руу явах ёстой. Цэвэр цахилгаанаар ажилладаг уул уурхайн машинууд эрчим хүчнийхээ 90 хувийг хэмнэх боломжтой. Бэй Фан хүнд даацын ачааны машины компани бол дэлхийн зах зээлд үүнийг арилжаанд нэвтрүүлсэн анхны компани юм” хэмээн Өвөр Монголын Бэй Фан хүнд даацын ачааны машины компанийн олон улсын хэлтсийн менежер Дун Гуожүн экспортлох уул уурхайн ачааны машиныг танилцуулан ярилаа. Бэй Фан хүнд даацын ачааны машины компанийн 28 тонноос 400 тоннын даацтай уул уурхайн иж бүрэн ачааны машин нь Хятад улсын дотоодын зах зээлд уул уурхайн ачааны машины 80 гаруй хувийг эзэлж, дэлхийн зах зээлд түгээмэл болж, дэлхийн 67 улс орон, бүс нутагт нэвтэрсэн байна.

ӨМӨЗО “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 2012 онд 44 тэрбум 120 сая юань байсан бол 2021 онд 71 тэрбум 730 сая юань болж, 62.6 хувийн өсөлттэй байна.

Өвөр Монголын Баоган болд төмрийн үйлдвэрийн төмөр замын дам нурууны үйлдвэрийн ган төмрийг Хятад-Лаос, Кени Момбаса-Найроби чиглэлийн төмөр замд ашиглаад зогсохгүй Унгар-Сербийн төмөр зам, Монгол Улсын төмөр замд ашигладаг. 2013 онд "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш Баоган болд төмрийн үйлдвэрийн групп "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутагт 13 сая гаруй тонн бүтээгдэхүүн экспортолж, Хятадын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлж байна. Экспортлогч орнуудын тоо 22-оос 60 болж өргөжсөн бөгөөд АНУ, Канад, Бразил, Индонез, Өмнөд Солонгос зэрэг 15 улс орон, бүс нутагт борлуулж байна.

Өвөр Монголд хөгжил дэвшлийн шинэ боломж бий боллоо. Хятадын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц болох холбогдох төслүүд нь Өвөр Монголын бүтээн байгуулалтад хүчтэй "эрч хүч" нэмж, хөгжлийн чиг хандлагыг даган, ард түмний амь амьжиргаанд хүчтэй дэмжлэг шинэ боломжийг олгов.

 "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” болон "Хилийн гол бүс нутгийг хөгжүүлэх, нээхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө"-г бодит нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжүүлэх тухай” зэрэг болно. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гүн гүнзгий тусгаж, өндөр чанартай бүтээн байгуулалтад тус дэм үзүүлэх, нээлттэй байдлын түвшин, стратегийн чиглэл, үндсэн зорилтууд улам бүр тодорхой болж байна.

  Манжуурын төмөр замын боомт нь "Европ, Азийг холбосон эх хуурайн анхны гүүр"-ийн чухал зангилаа юм. Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний "Зүүн зүгт нэвтрэх коридор"-ын нэг болох Манжуурын төмөр замын боомт нь хойд зүгт гарах "гүүрэн гарц"-ын хувьд өдөрт дунджаар Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 15.8 орчим галт тэрэгний хөдөлгөөнийг хангаж, замын хөдөлгөөнийг жигдрүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэдэг. 2013 оны 09 дүгээр сард Манжуур өртөөнд Хятад-Европын ачааны галт тэрэг хөдөлснөөс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд Манжуур өртөөгөөр дамжин өнгөрөх Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ Хятадын нийт ачааны 30 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөр Монголын Улаанцав, Манжуур, Хөххот, Ордос, Эрээнхот, Баяннуур, Улаанхад гэсэн долоон хот Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэргийг нээсэн. Улмаар Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний бараг тал хувь нь Өвөр Монгол нутгаас ирдэг. Хятад-Европын ачааны галт тэрэг олон орны хамтын хөгжил цэцэглэлтийн замыг зассан хөгжлийн зам болсон юм.

Хятад улс "Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлснээр Цэхээ боомт нь өөрийн гэсэн хөгжлийн орон зайтай болсон. Цэхээ боомтын эдийн засгийн хөгжлийн бүсийн намын хорооны гишүүн, удирдлагын хорооны орлогч дарга н.Алтанбагана танилцуулахдаа:

- Цэхээ боомт нээгдсэнээс хойших 31 жилийн хугацаанд түр зуурын улирлын чанартай боомтоос улсын хэмжээнд жилийн турш нээлттэй байх боомт болж хөгжсөн. Одоогийн байдлаар тус боомт нь жилийн турш улсын нэгдүгээр зэрэглэлийн нээлттэй боомт болж, импорт, экспортын нийт хэмжээ 148 сая тонн, худалдааны хэмжээ 54 тэрбум 751 сая юаньд хүрч, 3 сая 4484 сая хүн хил нэвтэрсэн бөгөөд орж гарсан тээврийн хэрэгслийн тоо 3.4484 саяд хүрсэн.

Дэлхийтэй холбогдож, шинэ “Торгоны зам”-ыг хамт бүтээн байгуулж, үр ашгийг нь хуваалцаж буй Цэхээ боомтын хөгжлийн орон зай алхам алхмаар өргөжин тэлсээр...

ӨМӨЗО төрийн бодлогод суурилан "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутагтай бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа нь хөгжлийн шинэ давуу талуудыг бий болгож, хөгжил цэцэглэлийн шинэ байршлаа бүрдүүлэн, Хятадын умард хилийн үзэсгэлэнт бүс нутаг болж байна.

 

Дотоод, гадаадынхны нөхөрлөлийн шинэ хуудсыг сөхлөө

 

Сүүлийн 10 жилд ӨМӨЗО-ы “зөөлөн хүч” нэмэгдсээр байна. ӨМӨЗО-ы Засгийн газар, Хятадын Боловсролын Яам хамтран “Бүс ба зам" боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, "Хятадын уламжлалт анагаах ухааныг (Монгол анагаах ухаан) "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалт"-д өндөр чанартай нэгтгэх хөгжлийн төлөвлөгөө"-г гаргаж, ӨМӨЗО үндэсний шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 23 төслүүдийг бий болгох ажлыг зохион байгуулсан. "Бүс ба зам" дагуух улс орны мэргэжилтнүүдийг уян хатан нэвтрүүлэх”, хүн хоорондын солилцооны цар хүрээ улам бүр баяжиж байна. Ийнхүү 2000 гаруй жилийн түүхтэй эртний “Торгоны зам” нь дахин бүс нутгийн хороонд худалдаагаа нээснээр соёл иргэншлийн харилцан суралцах, харилцаа солилцооны шинэ түүхийг бичиж байна.

“Бүс ба зам”-ын санаачилга хэрэгжсэнээр ӨМӨЗО Орос, Монгол хоёр улстай олон түвшний зөвшилцөх, уулзалт хийх механизмаа идэвхтэй сайжруулж, зэргэлдээх бүс нутагтай хамтын ажиллагааны харилцаагаа үр дүнтэй бэхжүүлсээр иржээ. Өнөөгийн байдлаар ӨМӨЗО Монголын Говь-Алтай аймаг зэрэг 23 бүс нутаг, ОХУ-ын Байгаль далайн хязгаар зэрэг 10 бүс нутагтай найрсаг харилцаа тогтоогоод зогсохгүй, ОХУ-ын Байгалийн хязгаар, Эрээн хот, Монгол Улсын Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хооронд байнгын уулзалт, зохицуулалтын механизм бий болгожээ.

Хятад-Монголын төмөр замын суудлын галт тэрэг 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гаалийн бүрдүүлэлтээ сэргээж, 11 дүгээр сарын 17-ны байдлаар 80 хоногийн хугацаанд нийт 52 галт тэрэг зорчиж, 19 улс орон, бүс нутгаас ирсэн 11 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ. Боомтын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай, саадгүй явуулах зорилгоор Эрээн хотын Хилийн боомтын орц, гарцын бүртгэлийг "Бүс ба зам" зориулалтын суваг, "Тогтоолын бүрдүүлэлт", "Төвлөрсөн хяналт шалгалт, жуулчны багийн нэвтрэх" зэрэг гаалийн бүрдүүлэлтийн хялбар арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "хил дамнасан аврах ногоон суваг"-ийг бий болгож, гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг, хилийн хяналт шалгалтын үйлчилгээ нь боомтын өндөр чанартай хөгжилд хувь нэмэр оруулж байна. Он гарснаас хойш Эрээн хот боомоор 1 сая 265 мянга гаруй зорчигч аялж, нийт зорчигчдын тоогоор бүс нутгийн бүх боомтуудаас 1-рт жагссан байна.

Өвөр Монгол соёл иргэншлийн солилцоонд анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааг дэмжсэнээр соёл иргэншлийн шинэ эрч хүч сэргэж, Хятадын умард хилд дотоод, гадаадынхны нөхөрлөлийн шинэ хуудсыг сөхжээ.

Харилцаа, солилцоогоор нөхөрлөл гүнзгийрч, хэлэлцээрээр хамтын ажиллагаа бий болдог. Энэ оны 09 дүгээр сарын 06-наас 10-ны хооронд Хятад, Монголын IV экспо Хөххотод болж, оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Үзэсгэлэнд 35 улс орон, Хятадын дотоодын 27 муж, ӨЗО, хотын 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, үзэсгэлэнгийн үндсэн талбай 92 мянган хавтгай дөрвөлжин метр болж, үзэгчдийн тоо 750 мянга давсан ба газар дээр нь хийсэн худалдан авалтын гүйлгээний хэмжээ 250 орчим сая юань болжээ. 09 дүгээр сарын 06-нд болсон "Умард зүгийг нээх үндэсний эдийн засаг худалдааны яармаг"-ийн үеэр Хятад, Монголын аж ахуйн нэгжүүд шинэ материал, химийн бодис, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, эрчим хүч, ногоон байгууламж зэрэг 334 тэрбум 300 сая юанийн гэрээний үнэ бүхий нийт 138 төсөлд гарын үсэг зуржээ. Энэхүү түүхэн амжилт бол Өвөр Монголын “найзын хүрээ” өргөжин тэлсний бодит жишээ юм.

ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Долоннуур шяний 3000-4000 мү /15мү=1га/ талбай модон суулгацын суурингийн ажилчид 1.3-1.5 метр өндөртэй жижиг моднуудыг нэг нэгээр нь болгоомжтойгоор ачааны машины тасалгаанд ачина. Мөн Эрээн боомтод гацуур, хайлаас болон бусад төрлийн модны суулгац ачсан машинууд хилийн шалгалт хүлээнэ. Эдгээр модны суулгацууд удахгүй боомтын “ногоон суваг”-аар Монгол Улсыг зорих аянд гарна.

"Бүс ба зам"-ыг хамтран байгуулж, "умард зүгт нээх" ажлын хүрээнд Хятад, Монголын цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулагдаж, Хятад, Монгол хоёр улс экологийн соёл иргэншлийг хамтдаа бүтээн байгуулж байна. Долоннуур шяний Чанжин хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК дэлхийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд оролцож, ногоон байгууламжийн үлгэр жишээ замыг нээсэн юм. Жижиг модон суулгац нь Хятад, Монголын экологийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг холбосон төдийгүй Хятад, Монголын ард түмний нөхөрлөлийн гүүр болж байгаа билээ.

Чаожү нүдний эмнэлгийн эмч нар Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны ардын эмнэлэгт нүдний болор цайсан хүмүүст үнэ төлбөргүй мэс заслыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийж өгчээ. 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 11-ний хооронд болсон "Бүс ба зам-Гэрэлт аялал"-ын үйл ажиллагаа нь Монгол Улсад нүдний болор цайсан 59 өвчтөнд амжилттайгаар тусламж үзүүлжээ.

 Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар"-ын тогоочийн сургалтад сурч байгаа Монгол Улсын сурагч н.Мөнх-Оргилтой таарч хэдэн хорм ярилцлаа. н.Мөнх-Оргил:

- Дээд сургуулийн орчин нөхцөл тохь тухтай, багш нар нь нарийн зааж сургадаг. Хятадын “наашаа цаашаа” хуургыг идэх дуртай. Одоо өөрөө хийж чаддаг болсон. Үдээс хойш бид нутаг буцах гэж байна. 14 хоногийн сургалт дуусаж байгаа. Боломж байвал дахин Хятадад сурахаар ирнэ.

Энэ удаад “Хятад хэл + мэргэжлийн ур чадвар”-ын 14 хоногийн сургалтад Монгол Улсаас нийт 43 сурагч тус коллежид сурахаар ирсэн байна. 2017 оноос Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль нь тогоочийн сургалт явуулж, Монгол Улсын 300 гаруй сурагч хамрагдсан байдаг. 2015 онд Монгол Улсын суралцагчдад зориулсан “Сургалтын бааз" байгуулснаас хойш 25 мэргэжлээр Монгол Улсын бүс нутгуудаас 6085 оюутан элсүүлэн богино хугацааны сургалтад хамруулж арвин туршлага хуримтлуулж, арга барилтай болжээ. Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль Монгол, Орос, Судан, Япон, Герман, Их Британи, Тажикистан зэрэг арав гаруй орны нийт 779 гадаад оюутан сургасны 90 хувийг “Бүс ба зам” дагуух орнуудын оюутнууд эзэлж байна. Коллеж 2023 онд 70 гадаад оюутан элсүүлсний 36 нь орос, 34 нь монгол оюутан байв.

Сүүлийн 10 жилд Өвөр Монгол “Бүс ба зам”-ын улс оронтой ногоон байгууламж, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн бүх салбарт хамтран ажиллж, харилцаа солилцоо байгуулан хамтдаа үр ашиг хүртэж байна.

 

Эртний “Торгоны зам”-ын шинэ өнгө төрх боллоо

 

Сүүлийн 10 жилд ӨМӨЗО-ы "бичил эргэлт" илүү жигд болсон. Өдгөө ӨМӨЗО-ы гадаадад нээлттэй боомтын тоо 20 хүрч, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 300 гаруй, дамжин өнгөрдөг галт тэрэгний тоо 7300 гаруйд хүрчээ. БНХАУ-ын ихэнх боомтууд болон хилийн хуурай замын боомтуудын нийт ачаа тээврийн хамгийн том хэмжээ бүхий бүс нутаг болж, харилцан холбогдох холболтын дэд бүтэц илүү бүрэн дүүрэн болсон байна.

Дэлхийд үр өгөөжөө өгөх "Бүс ба зам" санаачилгыг хамтран байгуулах нэг арга нь төслүүдээр дамжуулан улс орон бүрийн дэд бүтцийн түвшинг дээшлүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжил дэвшлийг хязгаарлаж буй гацааг арилгах явдал юм. Өвөр Монголын дэлхийд үзүүлж байгаа үлгэр жишээ нь "Хятадын технологийг дэлхийд түгээж, Хятадын технологийг бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх боломжийг олгодог". ӨМӨЗО энэ арга замаар “Бүс ба зам” дагуух улс орон, ялангуяа дэлхийг дулаацуулж байна.

Амтат жимс жимсгэнэ импортлох, экспортлох боомт, зорчигч нэвтрэх боомт, төмөр зам-далай хосолсон тээврийн гол зангилаа боомт зэрэг “Бүс ба зам” санаачилга хэрэгжсэнээс хойших сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн боомтын бүсүүд дэд бүтэц, хот байгуулалт, худалдааны логистик, газар дээрх боловсруулалтын хувьд асар их өөрчлөлтөд ороод зогсохгүй, боомтууд Өвөр Монгол гадагш гарах зам гүүр, Хятадын умардад нээлт хийх чухал үүргийг гүйцэтгэж байна. Өвөр Монголын бүс нутгийн нээлттэй байдал “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтын хамгийн чухал шууд гэрч, оролцогч, ашиг хүртэгчид болж эртний “Торгоны зам”-ын шинэ өнгө төрх болоод байна.

Өвөр Монголын төмөр замын боомтын сувгийн давуу тал нь галт тэрэгний ашиглалтын баталгааны механизмыг тасралтгүй сайжруулж, боомтын өртөөний тээврийн чадавхыг бэхжүүлэх замаар Хятад-Европын галт тэрэгний "бараа бүтээгдэхүүн"-ий чадавхыг аажмаар сайжруулан, төмөр замын боомтын сувгийг сүлжээ болгон байгуулснаар Хятад-Европын ачааны галт тэрэгний хөл хөдөлгөөн 300 гаруй, дамжин өнгөрөх галт тэрэгний тоо тус тус 6100 гаруйд хүрч, Өвөр Монгол Хятад улсдаа хамгийн олон боомттой, хилийн хуурай замын боомтоор хамгийн их ачаа тээвэрлэсэн бүс нутаг болсон юм.

Шинэ Барга Зүүн хошууны Өвдөг боомтоос Монгол Улсын иргэн н.Оюуныг нутаг буцаж байгаатай таарлаа. Тэрээр:

- Сүүлийн жилүүдэд энэ боомтоор олон удаа гарч, орж байна. Боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт улам бүр сайжирч байгаа нь нүдэнд ил харагддаг.

2023 оноос хойш Өвөр Монгол 40 сая юанийн санхүүжилт гаргаж, Өвөр Монголын ухаалаг боомтын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, Хятадын умард зүгт нээлт хийх чухал гүүрэн гарцын бүтээн байгуулалт, шинэчлэлийг дэмжсэн байна. Дээр дурдсан хөрөнгө нь аюулгүй, үр ашигтай, ногоон, ухаалаг орчин үеийн боомтуудыг барихад голлон дэмжлэг үзүүлжээ. Ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийг бий болгохын тулд цэг бүр дээр аялал жуулчлалын хяналтын ухаалаг төхөөрөмжийн тохиргоо, шинэчлэлтийг голчлон дэмжиж, аялал жуулчлалын хяналтын үйлчилгээг оновчтой болгож, зорчигчдын зөвшөөрөл олгох хурдыг сайжруулав. Аялал жуулчлалын хяналтын ухаалаг төхөөрөмжийг интернэтэд оруулсны дараа гаалийн бүс дэх эрүүл мэндийн хорио цээрийн ажилтны тоог 1/3-ээр бууруулж, зорчигчдын орох, гарах хугацааг 30 гаруй хувиар богиносгов.

“Дижитал портууд” нь Хятад-Европын галт тэргэнд “ухаалаг далавч” боллоо. Сүүлийн 10 жилд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дагаад төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж тасралтгүй шинэчлэгдэж байна. Хятад-Европын галт тэрэгний боомтын буудлууд болон хил дамнасан логистикийн сувгийн байршлын давуу талыг илүү сайн ашиглахын тулд гааль, хилийн хяналт, бусад хамтарсан хяналт шалгалт, хоорондын тээврийн хэлтэстэй идэвхтэй хамтран ажиллаж, Хятад-Европ чиглэлийн галт тэргийг оруулах "95306 Дижитал порт" системийн "ухаалаг далавч"-тай болжээ. 2020 оны эхээр "95306 дижитал порт" системийг анх Манжуур өртөөнд туршилтаар нэвтрүүлж байсан бол мөн оны долоодугаар сард "Дижитал порт" системийг улсын хэмжээнд бүх төмөр замын боомтын өртөөнүүдэд нэвтрүүлсэн. Мэдэгдэл гаргахаас эхлээд гаалийн татвараас гаргах хүртэлх хугацаа хагас өдөр байсныг хамгийн түрүүнд хэдхэн минут болгон богиносгосон.

"Ухаалаг шалган нэвтрүүлэх цэг", "нэг цонх" зэрэг ухаалаг боомтуудыг барьж байгуулахад боомтын олон нийтийн мэдээллийн платформыг сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг бодит цаг хугацаанд хүлээн авах, хяналт шалгалт, тээврийн газар, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан хяналт шалгалтыг хөнгөвчлөх, гаалийн болон хилийн хяналт шалгалтын нэг удаагийн хамтарсан хяналт, хэлтэс хоорондын хяналтыг "нэг цонх"-ны хэлбэрээр явуулах үйл ажиллагааг дэмжих, гаалийн бүрдүүлэлтэд цаасгүй мэдүүлгийн хамрах хүрээг өргөжүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах үр ашгийг нэмэгдүүлэхэд байгаа юм.

 Цэхээ боомт дахь "Арав орж, зургаа гаргах" нүүрс тээвэрлэх сувгаар 11 дүгээр сарын 10-нд Монголоос нүүрс тээвэрлэсэн машинууд хил, гаалиар түргэн шуурхай, эмх цэгцтэй нэвтэрчээ. Ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийн хяналт удирдлагын төвд үүрэг гүйцэтгэж байгаа Гаалийн хяналтын 1-р хэсгийн дарга Жан Лэй удирдлагын төвийн олон арван хяналтын дэлгэцийг хянаж, дотуур утсаар ажлын зааварчилга гаргаж завгүй ажилласаар байлаа. Жан Лэй:

- Арван жилийн өмнө Эзэнээ гаалийн газарт ажиллаж байхад "Дөрөв орж, дөрөв гаргах" гарц болон орцоор хүний хүчээр шалгаж, хил нэвтрүүлдэг байсан. Тэр үед гаалийн мэдүүлгийг системд гараар оруулах шаардлагатай бөгөөд гаалийн бүрдүүлэлт, хилээр өнгөрөх үр дүн маш бага байсан. “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд Цэхээ боомтын ачаа тээврийн сувгийг тасралтгүй шинэчилж, дэд бүтцийг тасралтгүй сайжруулсаар ирсэн. Өнөөдөр "Арав орж, зургаа гаргах" ухаалаг систем нь тээврийн хэрэгслүүдэд хэдхэн секундийн дотор гаалийн бүрдүүлэлт хийх боломж олгож, импортын нүүрс илүү хурдан бөгөөд үр ашигтай хилээр өнгөрдөг болсон байна. Ингэснээр Цэхээ боомт нь уламжлалт автомашины тээвэр + AGV жолоочгүй + ухаалаг хүнд даацын машин зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслийг уялдуулсан боомт боллоо. H986 хяналтын систем нь янз бүрийн тээврийн хэлбэрүүдтэй нягт холбоотой байдаг. Үүнд: AGV жолоочгүй ухаалаг систем болон ухаалаг хүнд даацын машин зэрэг тээврийн янз бүрийн хэлбэрүүд хамрагддаг байна.

Цэхээ боомт нь гааль, санхүүгийн үйлчилгээний системийн хоёрдугаар үе шаттай холбогдсон олон улсын худалдааны “нэг цонх” ухаалаг хяналтын цэг бүхий Хятадын анхны авто замын боомт юм. 5G ухаалаг хүнд даацын ачааны машины төсөл 2022 оны 01 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн байна. Одоо энэ боомт нь таван ухаалаг хүнд даацын ачааны машиныг туршилтаар ажиллуулж байна. 2024 оны эцэс гэхэд 40 ухаалаг хүнд даацын машиныг бүгдийг нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. AGV жолоочгүй тээврийн хэрэгслүүд Хятадаас Монголд хүрч, дахин Хятад руу буцахад нэг удаад 3.2 км орчим аялж, нийт 40 орчим минут зарцуулагддаг. AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл 23 ширхгийг туршилтын журмаар ашиглалтад оруулаад байна. Гаалийн бүрдүүлэлт өдөрт 10 цаг, нэг жилд 260 хоног хүчин төгөлдөр үйлчилдэг нөхцөлд төслийн жилийн төлөвлөгөөт тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонн байна. Одоогоор Хятад, Монгол руу өдөрт 100 гаруй удаа аялж, нэг удаад 70 тонн нүүрс тээвэрлэж байна.

ӨМӨЗО-ы хилийн боомтуудын төмөр зам, хуурай зам, агаарын тээврийн нягт уялдаатай сүлжээ нь янз бүрийн улс орны бараа бүтээгдэхүүн, хүмүүсийн эргэлтийг дэмжиж, олон мянган жилийн турш үргэлжилсэн эртний “Торгоны зам” хөл хөдөлгөөн ихтэй болж, шинэ өнгө төрхтэй болж байна.

Арван жилийн аянд “Бүс ба зам”-ын худалдаа, логистик, шинжлэх ухаан технологи, иргэдийн солилцоо гүнзгийрсээр байна. Хятад-Европын галт тэргээр хүмүүс эртний “Торгоны зам”-ын өнөөдрийн хөгжил цэцэглэлтийг харж, ирээдүй, итгэл найдварыг мэдэрч байна. “Бүс ба зам” бодлогын харилцаа холбоо, байгууламжийн холболт, саадгүй худалдаа, санхүүгийн интеграцчлал, иргэд хоорондын харилцааг цаашид сайжруулж, солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, илүү өндөр түвшин, илүү өргөн нээлттэй болж, дараагийн алтан 10 жилийн аянаа эхлүүллээ. "Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийг дэмжиж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг бичиглэхийг хичээх тухай санал” нь ӨМӨЗО-ы хөгжилд эрч хүч болж, Хятадын умард зүгт нээх чухал гүүрийг илүү хүчирхэг, эрч хүчтэй болгон, шинэ “Торгоны зам”-ыг бүтээн байгуулж, Өвөр Монголын "мөрөөдлийн орон зай" алхам алхмаар өргөжин дэлхийд үр өөгөөжөө өгөх юм.  

 

  

 

             

 

  

 

 

 

 

 

Зохиогч:Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Н.АЛТАН-УУЛ, Б.СУРНАА, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.