Байрны гадна автомашины зогсоолоос болж маргалдан бусдыг гэмтээжээБайрны гадна автомашины зогсоолоос болж маргалдан бусдыг гэмтээжээ

165

Байрны гадна автомашины зогсоолоос болж маргалдан бусдыг гэмтээжээБайрны гадна автомашины зогсоолоос болж маргалдан бусдыг гэмтээжээ

 

Иргэн М, С-рүү гар утсаар залган “Автомашинаа зөв байрлуулчих” гэж шаардлага тавьжээ. Харин С шаардлагыг нь үл хүлээн авч маргалдаж, улмаар М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Хохирогч М “Би гэр рүүгээ орох гээд автомашинаа гадна байрлуулах гээд зогсоол хайгаад явж байсан. Гэтэл .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолоос урагшаа илүү гаргаад байрлуулсан байсан. Тэгэхээр нь бичээтэй байсан дугаар руу залгаад “Та машинаа хойш ухраагаад зөв байршуулчих, тэгвэл ахиад нэг машин зогсох зай байна” гэж хэлсэн. Гэвч “Би орой буцаад гарна, албаар тэгж байрлуулсан, чи наанаа машинаа байрлуулах албатай юу" гэх мэт үг хэлж, улмаар бид маргалдсан. Тэр намайг гэрийнхээ цонхоор хараад, "Наанаа байж бай" гэж хэлээд гарч ирээд өшиглөсөн, өвдөглөсөн" гэж мэдүүлжээ.

Харин шүүгдэгч С “Тэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь харилцан цохилцсон” гэх агуулгатай мэдүүлэг өгчээ.

Шүүхээс иргэн С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.