Нүүрсний хэргийн ШИНЖЭЭЧ: Ханбогд сумын 457 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлжээ
Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх сонсгол орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрсний үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар олголтын мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр "Ажлын хэсгээс хоёр хүн Ханбогд суманд очиж ажилласан. Газар харилцаа, геодези, зураг зүйн газарт бичиг ирүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Ханбогд суманд газар олголттой холбоотой томоохон хоёр асуудал байна.
- Газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй газар олгодог.
- Авто тээврийн зогсоол гааль хяналтын талбай гэх нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн байна. Үүнд гадаадын иргэн, хуулийн этгээд, хөрөнгө оруулалттай, эсвэл гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байна.
Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгожээ.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмуудад гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн дуудлага худалдаагаар ашиглуулахыг заасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, гадаадын ААН-үүдэд газар эзэмшүүлсэн байна. Тухайлбал:
1.БНХАУ-ын Лилия гарден ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.
2.Сингапур улсын Фүжибит ХХК-д 13.6 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
3.Ийзи транспорт ХХК-д 14.5 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
4.Силвер титан интернэйшнл ХХК-д 13 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
5.Качнис ложистик ХХК-13 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
6.Турк улсын Соронзон говь ХХК- 20 га эзэмшүүлсэн.
7.Энгүүнболор ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
8.Ногоолин Хэрлэн ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
9.Ногоолин Хэрлэн ХХК-д 21 га газрыг Засаг дарга асан Нэхийт эзэмшүүлсэн.
10.Гүнхармагтай ХХК-д 8.3 га газрыг Засаг дарга асан Нэхийт эзэмшүүлсэн.
11. БНХАУ-ын Эс Эм Эс Ти ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
12. БНХАУ-ын Тэнгэр анд Тэнгис ХХК-д 1.5 га газрын авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.
13. Талын цэнхэг трейд ХХК-д 3.5 га газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.
14. Талын цэнхэг трейд ХХК-д 40 га газрыг кемп, авто зогсоолын зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.
15. Их даваа уул ХХК-д 7 га газар эзэмшүүлсэн.
16. Синотрак хово транс ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.
17. Эрхэт түнш ХХК-д 5 га газрыг эзэмшүүлсэн.
18. Рояал Ассет ХХК-д 2 га газрыг кемп, авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.
19. Рояал Ассет ХХК-д 13 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.
20.Өртөөчин тайж ХХК-д 3 га газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.
21. Эркэ монголиа ХХК-д 10 га газрыг эзэмшүүлсэн.
22. Сарт Ухаа ХХК-д 2 га газрыг эзэмшүүлсэн.
23. Их хүлгийн жолоо ХХК-д 2 га газрыг эзэмшүүлсэн.
24. Их даваа уул ХХК-д 9 га газрыг эзэмшүүлсэн.
25. Камелнис ложистик ХХК-д 10 га газрыг эзэмшүүлсэн байна.
26. Төмөр туурай ХХК-д 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
27. Коалшюн ложистик энд минарелс ХХК-д 10 газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
28.Трейд интестмэнт групп ХХК-д 15 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
29. Цагаан овоо баялаг ХХК-д 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
30. Гранд говь суплай ХХК-д 30 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
31. Жи Пи Жи Ди ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
32. Талын ургах наран ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
33.Кайтл райнч ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
34. Галба ус ХХК-д 3 га газрыг эзэмшүүлсэн
35. Цагаан алт энхжин ХХК-д 9.1 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
36. Жэй Эс Би ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
37. Тив транс ХХК-д 3.8 га газрыг кемп, авто засварын зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
38. Угтах баян говь ХХК-д 30 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
39. Солар илч ХХК-д 100 га газрыг эрчим хүчний зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн
40. Клинтек ХХК-д 4000 га газрыг салхин цагаан станцын зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн байна.
Тавантолгой ХК-иас Цагаан хаданд гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 газрыг 12 тэрбум төгрөг буюу нэг га газрыг 600 сая төгрөгийн үнээр авахаар тендер зарласан байна. Гэтэл гадаадад хөрөнгө оруулалттай Энгүүнболор хуяг ХХК эзэмшиж байгаа 10 га газраа 11.5 тэрбум төгрөгөөр санал болгосон байна.
38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар...
Аудитаас 2019 шалгалт хийгдээд 75 аж ахуйн нэгж 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байна гэсэн акт тавьсан. Өмнөговь болон Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын албан ёсны сайт дээр газар олголтын асуудал хэрхэн явагддаг талаар мэдээлэл огт байхгүй. Газрын харилцаа, геодези, зураг зүйн улсын нэгдсэн сайт дээр 2023 оноос хойших газар олголтын мэдээллийг оруулсан байгаа харагдсан.
Үндсэн хуулийн 6.5 хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан болон хуульд заасан болзолт журмаар ашиглуулж болно хэмээн заасан. Зөвхөн ашиглуулж болно хэмээн заасан байгаа.
Газар ашиглуулах тухай хуулийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн газрыг эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж байгаа.
Тэгэхээр уг асуудал нь газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн юм. Өмнөговь болон Ханбогд сум нь газар олгох асуудлыг гадаадын аж ахуйн нэгжид өгсөн асуудал үүссэн.
"Тавантолгой" ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Нэг га газар нь ойролцоогоор 600 сая төгрөг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж буй газраа 11 тэрбум төгрөгөөр өгөх санал ирүүлсэн байна" гэлээ.