Нүүрсний гэх хэргийн улмаас гадагшаа шилжүүлсэн мөнгөнөөс $2 сая гаруйг нь улсад төвлөрүүлжээ
Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.
Шалгалтын ажиллагааны хүрээнд АНУ руу 5.3 сая ам.доллар, БНСУ руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байна. Үүнээс хоёр сая гаруй ам.долларыг улсдаа оруулжээ.
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлэв.
Ташрамд дурдахад, Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, ХННХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.