Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээ батлагдлаа

516
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг батлав.
 
      Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 52 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өгснөөс 11 нь 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.
 
      Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийн үнэлгээг баталгаажуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 284 дүгээр тогтоолыг хүлээн авна уу.


 
       Дээрх нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.
 
     Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
 
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.