Зарим шүүхийн Тамгын газрын даргыг томиллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.11.09) болж, зарим шүүхийн Тамгын газрын даргыг томиллоо.
Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Эрхэмбаярын Ганцэцэгийг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Сүхээгийн Баянмөнхийг, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Базаргарьдын Батцэцэгийг тус тус томилов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс