Говийн бүсийн шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт болж байна

156

     Говийн бүсийн шүүхүүдийн “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт” өнөөдөр (2023.10.30) Өмнөговь аймагт эхэллээ. Тус сургалтад Дундговь, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нийт 29 захиргааны ажилтан хамрагдаж байна.

        Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Соёлмаа нар ажиллаж байна.

       Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо “Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

       Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгөхөөс гадна шүүхийн захиргааны ажилтны ажлын чиг үүргийн шинжилгээ хийх юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэл, нууц үгээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой. Сургалт маргааш (2023.10.31) үргэлжилнэ.

 
 

 

 
Хэвлэл мэдээллийн хэлтэсскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.