Шүүхийн захиргааны албан хаагчийн баруун бүсийн сургалт Увс аймагт боллоо

164
 Баруун бүсийн шүүхүүдийн "edu.judcouncil.mn системд бие даан суралцах нь" сургалт (2023.10.28-29) Увс аймагт болж өндөрллөө. Тус сургалтад Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нийт 49 захиргааны ажилтан хамрагдаж байна.
 

 
        Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар ажиллаж байна. Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь референт С.Дэлгэрмаа “Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
 
  
 
         Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгөхөөс гадна шүүхийн захиргааны ажилтны ажлын чиг үүргийн шинжилгээ хийх юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэл, нууц үгээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой болсоноороо онцлог сургалт болж өндөрлөлөө.
 


 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.