Хоёр шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ

257
   Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны долоодугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагт ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг шүүгч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг шүүгч тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
 
         Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байсан 2 шүүгчийн сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болсон тул үндсэн шүүхдээ буцаж ажиллахыг мэдэгдлээ.
 
 
          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч чөлөө олгох хүсэлт гаргасныг хэлэлцэж, боломжгүй тухай албан бичгээр хариу хүргүүлсэн. Мөн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай асуудлыг хойшлуулав.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.