Хойд Америк эрчим хүчний хомсдолд орж болзошгүй

257

Хойд Америк эрчим хүчний хомсдолд орж болзошгүй

 

Энэ өвөл эрс хүйтэрвэл нийт 180 орчим сая хүн амьдардаг АНУ-ын нутаг дэвсгэрийн талаас илүү хувь болон Канадын зарим хэсэг цахилгаан эрчим хүчгүй болох эрсдэлтэй байна. Байгалийн хийн дэд бүтэц дутмаг байгаагаас эрчим хүчний хомсдол үүсэж болзошгүй гэж Хойд Америкийн цахилгаан хангамжийн корпорац (NERC) пүрэв гарагт мэдэгджээ.

 

Тус байгууллагын 2023-2024 оны өвөлжилтийн урьдчилсан таамаглалд, их хэмжээний газар нутагт удаан хугацаагаар хүйтэрвэл эрчим хүчний найдвартай үйлдвэрлэл тасалдах, байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцууд түлшний хомсдолд орох эрсдэлтэй гэж анхааруулжээ. "Эрчим хүчний тасалдал нь цаг агаарын нөлөөлөлд өртөх бүс нутгийн цахилгаан, хийн хэрэглэгчдэд ноцтой хохирол учруулж болзошгүйг сүүлийн хэд хоногийн хэт хүйтрэл харууллаа" гэж NERC мэдэгдсэн байна. АНУ-ын зүүн хойд, төвийн баруун хэсэг, Атлантын далайн эргийн төв, өмнөд хэсэг, мөн Канадын зарим мужууд ирэх өвөл эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй гэж мэдэгдэлд дурджээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.