Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсчээ

140

Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсчээ

 

Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Ус цаг агаар, орчны мэдээ мэдээллээр өнөө өглөөний 08 цагийн байдлаар хамгийн их цасны зузаан Баян-Өлгий аймгийн Булган суманд 7 см байгаа бол, Завхан аймгийн Тэлмэн сум 7 см, Тосонцэнгэл, Нөмрөг,  Баянтэс, Түдэвтэй, Их-Уул, Баянхайрхан, Сонгино сумдын нутгаар 4-6 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

11 цагийн байдлаар Хөвсгөл Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Дундговийн хойд, Хэнтийн Зүүн хойд хэсгээр цас орж байна. Мөн Говь талын нутгаар салхины хурд 15-20 м/с, зарим үед 22м/с хүрч хүчтэй салхилан шороон шуурга шуурч байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.