Д.Анхбаяр 220 кг шахаж алтан медаль хүртжээ

287

 

Монгол Улсын тамирчин Дамдины Анхбаяр хэвтээ шахалтын төрөлд 220 кг шахаж алтан медаль хүртжээ.

Тэрбээр ОСНААУГ-ын хангамж хариуцсан менежерээр ажилладаг бөгөөд  2014 онд дэлхийн цомын аварга, 2022 онд паурлифтингийн дэлхийн аварга болж байсан удам дамжсан тамирчин юм.

Мөн өмнө нь Казахстаны Алмата хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцож М1 ангиллын +120 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин агсны хүү тэрбээр энэ удаа Хонгконгод болсон Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах Паурлифтингийн тэмцээнээс ийнхүү алтан медаль хүртсэн байна. Тус тэмцээнд  27 орны баг тамирчид оролцсон томоохон тэмцээн байсан байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.