ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн гэх лам хүүхдүүдийн шинжилгээний хариу гарсан

302

Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ-аас өнөөдөр /2023.06.28/ мэдээлэл өглөө.

Тус газраас, "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг гараад байгаа. Энэ дагуу хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэлсэн. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурван, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдсан.

Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Одоогоор гурван хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа.

Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай зарим хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж буй" гэлээ.

-Шинжилгээний хариу хэрхэн гарсан бэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн үү, өртөөгүй юу?

-Энэ дагуу мэдээллийг прокурорын зөвшөөрлийн дагуу хийнэ. Зөвхөн гурван хүүхдийг шалгах биш бусад хүүхдүүдийг ч шинжилгээнд хамруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

-Одоогоор хэчнээн хүүхэд шинжилгээ өгсөн бэ?

-Хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв нийт долоон хүүхэд шинжилгээ өгөөд байна. Бүх хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Нийтэд мэдээлэх боломжтой эсэхийг прокурорын байгууллагын зөвшөөрөлд үндэслэнэ. Боломжтой бүхий л субьектуудээс мэдүүлэг авч байгаа.

Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан баг гарч ажиллаж эхэлсэн.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.