Л.Ганбат: ЭЕШ-ийг хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй

256

Л.Ганбат: ЭЕШ-ийг хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй

 

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлсэн. 

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн.  ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж байгаа. Үүний гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.

Мөн ЭЕШ өндөрлөсний дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ. 

 

https://isee.mn/n/51581

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.