СЕХ-ноос 15 тэрбум төгрөгөөр 500 санал тоолох төхөөрөмж худалдаж авах хүсэлт тавьжээ

256

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран өчигдөр /2023.6.08/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. 
Тэрбээр "Зарим санал тоолох хар машины ашиглалтын хугацаа нь дууссан. Харин өнөөдрийн байдлаар 2243 санал тоолох хар машин хэвийн ажиллаж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар худалдаж авсан 250 төхөөрөмж шинээрээ байгаа бол 200 гаруй төхөөрөмжийг устгах шаардлагатай байна. Ирэх 2024 оны сонгуулиар урьдчилсан байдлаар сонгогчдын тоо нэлээн өсөхөөр байна. Хэсгийн хороодын тоо ч өсөхөөр байгаа юм. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг нь төхөөрөмжийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Төхөөрөмж хуучин байсан нь хүрэлцээгүй болж байгаа. Тоо ширхгийг хувьд дутаж байгаа юм. Тиймээс  Төсвийн тодотголд хүсэлт тавьж 500 гаруй төхөөрөмжийг нэмж авахаар тооцоолж байна. Нийт 15 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм" гэх мэдээллийг өгсөн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.