Хориг авбал Америкийн компаниуд хохирно гэжээ

855
БЭЭЖИН. /China Daily/.БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсэд АНУ хориг арга хэмжээ авбал Хонконг дахь Америкийн компаниуд ихээхэн хохирно хэмээн “China Daily” сонины нийтлэлд дурджээ.

Гаалийн тусгай бүс гэсэн Хонконгийн статусыг АНУ хүчингүй болговол Америкийн компаниуд болон тус компанийн ажилтнууд ихийг төлөх болно. Хонконгт Америкийн 85 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 13 мянга гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хонконг нь АНУ-ын бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг өгдөг тул энэ нутаг дэвсгэрт АНУ-ын эрх баригчид эдийн засгийн маш том ашиг сонирхолтой байдаг. Хонконгтой хийж буй худалдаанаас АНУ жил 30 тэрбум ам.долларыг олдог” хэмээн нийтлэлд тэмдэглэсэн байна.

Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг бэлтгэх тухай тогтоолыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал 5 дугаар сарын 28-нд баталжээ. Харин Хонконгийн удирдлагууд уг санаачилгыг дэмжсэн бөгөөд иргэдийнх нь хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэжээ. Гэсэн хэдий ч өрнөдийн зарим орон, Хонконгийн сөрөг хүчнийг дэмжигчид энэ шийдвэрт санаа зовниж буйгаа илэрхийлж, энэхүү санаачилгыг “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг зөрчиж буй хэрэг гэж үзжээ. 

Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан ордон хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. БНХАУ-ын үйлдэлтэй холбогдуулан АНУ-ын худалдаа-эдийн засгийн харилцаанд Хятадын Засаг захиргааны онцгой бүсийн эдэлж байсан хөнгөлөлтүүдийг цуцлах үйл явцыг эхлүүлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 5 дугаар сарын 29-нд мэдэгджээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.