Өсвөр насны охин гэр бүлийнхээ бүх хадгаламжийг гар утасны тоглоомд үржээ
Хятадын Хэнань мужийн 13 настай охин эцэг эхийнхээ 449 500 юань буюу 64 мянган доллартай тэнцэх хадгаламжийг гар утасны тоглоомд үрж дуусчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Охин ээжийнхээ банкны картыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тоглоомонд зарцуулжээ. Охины багш нь түүнийг байнга утаснаас салахгүй байгааг анзаарч, төлбөртэй тоглоом тоглож байж болзошгүй хэмээн сэжиглэн, улмаар эцэг эхэд нь дуулгасан байна. Ингээд ээж нь банкны дансаа шалгахад дансан дахь мөнгөний ихэнх нь үрэгдсэн байжээ.
Охин 100 мянга орчим юанийг ангийнхнаа тоглоом авахад нь зарцуулсан байж болзошгүй гэнэ. Сурагч охин дөрвөн сарын хугацаанд 120 мянга орчим юанийг тоглоомд, 210 мянган юанийг тоглоом тоглох үеийн худалдан авалтад зарцуулжээ. Энэ түүх ил болсны дараа тоглоом авахдаа охиноос мөнгө авсан сурагчдын эцэг эх ихэнх мөнгийг нь эргүүлэн төлсөн байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550140