БНСУ-ын EXO хамтлагийн дуучин Бэкхён, Шиүмин нар SM энтертайнментыг "цалингаа удааж өгдөг" хэмээн шүүхэд өгчээ

233


БНСУ-ын EXO хамтлагийн дуучин Бэкхён, Шиүмин, Чэн нар алдарт "SM" энтертайнменттай байгуулсан гэрээгээ цуцалж, цалингаа удааж өгдөг, гэрээний хугацааг хүчээр сунгах гэж оролдсон гэх шалтгаанаар тус энтертайнментыг шүүхэд өгчээ.
Тэдний харьяа агентлагийн зүгээс, "SM шиг том компанийн шударга бус явдалтай тэмцэж, өөрийн дуу хоолойгоо хүргэхийн тулд тэднээс маш их зориг гарсан, одоо ч их айдастай байгаа. Тэдний зоригийг үнэлж ирээдүйд тэдний хэлэх, хийх зүйлсийг дэмжиж өгнө үү. Баярлалаа" гэжээ.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан SNSD-н хуучин гишүүн Жессикагийн бичсэн ном олны анхаарлыг татаж байна. Түүний зохиосон номын хэсгээс дурдвал, "Чамд хэн ч хэлээгүй юм уу? Энэ бүх нэр хүнд, сайхан зүйлс бүгд агентлагуудын бий болгодог хий хоосон зүйлс. Харин дараа нь тэд чиний бүхий л зүйлсийг булааж чамайг хариуцлагагүй, хэрэглээ өндөртэй нэгэн мэт харагдуулж өөр ямар ч энтертаймэнт чамайг авахыг хүсэхгүй байхаар болгоно. Тэд чамайг нураачхаад энэ бүхэн бүгд чамаас болсон юм шиг л бусдад харагдуулна" гэж бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Сонирхуулахад,EXO хамтлагийн хуучин гишүүн болох Хятад гаралтай дуучин Тао хамтлагаас гарахдаа SM энтертайменттэй шүүхдэлцэж байсан билээ.

https://isee.mn/n/51063
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.