Имарт Монгол улсын Топ-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

252

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч амжилтаа ахиуллаа.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 22 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Скай хайпермаркет” ХХК буюу Имарт 23-р байранд эрэмбэлэгджээ.

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол долоон жилийнхээ ойн босгон дээр 23-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 23-рт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан 5 үзүүлэлтийг товч дурдъя.

-Борлуулалтын орлогын эрэмбээр 34

-Татварын орлогын эрэмбээр 40,

-Даатгуулагчийн тооны эрэмбээр 19

-Ашгийн хэмжээний эрэмбээр 32

-Хөрөнгийн эрэмбээр 32-т жагсаж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 2500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгоод байна.

“Скай хайпермаркет” ХХК-ын нийт хамт олонд баяр хүргэж, ТОП-100 аж ахуйн нэгжийн тэргүүнд эрэмбэлэгдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.