Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал болжээ

285


Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаагийн 108 ажилтан гэмтэж бэртсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мэдээлжээ. Ж.Дарманины хэлснээр, ийм олон цагдаа гэмтэж бэртэх тохиолдол маш ховор байдаг бөгөөд жагсаалын үеэр нийт 291 хүн баривчлагдсан байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны шинэчлэлийг эсэргүүцэн Олон улсын хөдөлмөрчдийн өдрөөр хийсэн жагсаал цуглаанд олон зуун мянган хүн оролцсон бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэжээ. Одоогоор хэчнээн жагсагч гэмтэж бэртсэн нь тодорхойгүй байна. Дотоод хэргийн яамны мэдээллээр, орон даяар жагсаал цуглаанд 782 мянган хүн, түүний дунд Парист 112 мянган хүн оролцжээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд түүнээс гурав дахин олон хүн оролцсон гэж мэдээлж байна.

Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа Э.Макрон холбогдох хуульд дөрөвдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Гэвч хүн амын дийлэнх олонх нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгааг олон нийтийн санал асуулгын дүнгүүд харуулж байна. Уг шинэчлэл нь ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.