“Монгол улсын шүүхийн захиргааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зарлаж байна

393
Уралдааны зорилго: Монгол Улсын шүүхийн захиргааны түүхэн хөгжлийг судлах, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэл, практикт тулгуурлан санал болгох, шүүхийн захиргааны ажилтнуудын шинжлэх ухаанч хандлага, оюуны бүтээлийг дэмжихэд оршино.
 
       Өгүүллийн сэдэв: “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил” сэдвийн хүрээнд шүүхийн захиргаа, түүний хөгжлийн асуудлыг хамарсан байна.
 
       Оролцогчид: Өгүүллийн уралдаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл, лавлагааны ажилтан, мэдээллийн технологийн ажилтан, архивын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах зэрэг шүүхийн захиргаанд ажиллаж буй ажилтнууд оролцох боломжтой.
 
Өгүүлэлд тавигдах шаардлага:
  • Зарлагдсан сэдвийн хүрээнд байх;
  • Сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг тодорхойлохдоо онол, практикийн талаас судалсан байх, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;
  • Шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
  • Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх;
  • Гадаад орны шүүхийн захиргаа, түүний ололттой чиг хандлагатай харьцуулсан судалгаа хийсэн байх;
  • Статистик тоон үзүүлэлт ашигласан байх;
  • Өгүүллийн мөр хоорондын зай “Single”, “Аrial”, “12 font” -оор бичигдсэн байх;
  • Ном зүй, эх сурвалж бүхий байх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
  • Нийт 15 нүүрээс хэтрэхгүй хэмжээтэй байх.
 
       Өгүүлэл ирүүлэх хугацаа: Өгүүллийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө  Шүүхийн ерөнхий зөвлөлд       enkhgerel@judcouncil.mn  цахим шуудангаар өөрийн товч танилцуулгын хамт ирүүлнэ.
 
       Шалгаруулалт:  Ирүүлсэн бүтээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шалгаруулалтын баг” өгүүлэлд тавигдах шаардлага хангасан эсэхийг нягтлан, шаардлага хангасан өгүүллийг шалгаруулж байр эзлүүлнэ. Үүнд:
 
Тэргүүн байр: 1 бүтээл               - өргөмжлөл, урамшуулал
Дэд байр: хоёр бүтээл                - өргөмжлөл, урамшуулал
Гутгаар байр: хоёр бүтээл          - өргөмжлөл, урамшуулал
Тусгай байр: хоёр бүтээл            - өргөмжлөл, урамшуулал
 
         Дэлгэрэнгүй мэдээллийг 77104949(50) дугаарын утас, эсхүл enkhgerel@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар лавлана уу.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.