Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргахаар боллоо

286
 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.27/ боллоо. Хуралдаанаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
    Нэр бүхий нэг шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын холбогдох үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.
       Түүнчлэн Шүүгчдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, шүүгчдийн хараат бус, бие даасан байдал, нэр төрд халдсан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргахаар шийдвэрлэсэн юм.
Мөн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөр зөвшилцөх тухай болон сургагч багшид олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох,  Албаны орон сууц эзэмшүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, дэмжлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.