Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулав

293

ВАШИНГТОН. /Reuters/.
 Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.7 хувиас 2 хувьд хүргэж ахиулсан талаар тус банкны тэргүүн Дэвид Малпасс даваа гарагт мэдэгдлээ. 
Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 оныхтой харьцуулахад саарч байгаа нь хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг Д.Малпасс Вашингтон хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна.
 
Хятадын эдийн засаг сэргэж, АНУ, Европын орнууд тэргүүтэй хөгжингүй орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд нэгдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад сайжирч байгаатай холбогдуулан өсөлтийн таамаглалыг үл ялиг ахиулжээ. Үүнээс гадна банкны салбарын үймээн, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь 2023 оны хоёрдугаар хагасын өсөлтийн төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг тэрбээр мөн анхааруулсан байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.