Ахлах ангийн сурагчдын дунд Дэлхийн усны өдөрт зориулсан илтгэлийн уралдаан зарлажээ

263

Дэлхийн усны өдрийг угтаж БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаанаас хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зарлалаа.

Энэ жилийн Дэлхийн усны өдрийг НҮБ-аас  “Өөрчлөлтийн хурдасгая” уриатай тэмдэглэж байгаа бөгөөд уг илтгэлийн уралдаанаараа  дэлхий нийтийн уриалгад нэгдэх, усны талаарх Монгол Улсын хууль тогтоомжуудыг таниулах,   хүүхэд, залуусын зөв дадал, хандлагыг  дэмжих, тэдний дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьжээ.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн хүүхдүүд илтгэлийн уралдаанд оролцох бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд уралдаан явагдах аж.

Сэдвүүд:

  • Усны үнэ цэн
  • Ус бол амьдрал
  • Ус хөгжлийн түлхүүр
  • Дуслыг хураавал далай
  • Усыг хайрлан хамгаалах уламжлалт зан үйл
  • Хатан Туулаа хайрлая

Илтгэлийн үгийн тоо  1000-аас доошгүй байх, илтгэлийн бичвэр үг, үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй, найруулга зүйн шаардлага хангасан байх,илтгэл тавих ур чадварыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байх, зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлэх, илтгэлийн төгсгөлд овог, нэр, сургууль, анги, утасны дугаараа тодорхой бичсэн байх гэсэн шалгууруудыг тавьж байна.

Илтгэлийг гуравдугаар  сарын 18-ны өдрийг дуустал lenokuunuu@gmail.com хаягаар хүлээж авах бөгөөд  уралдааныг шүүгчид хоёр шаттай явуулж дүнг гаргах аж.

Уралдаантай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70107644,  99930815 утсаар холбогдоорой.

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн фэйсбүүк хаягнаас  ЭНД дарж авна уу.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.