Бүдэрсэн дээр нь нудраад байна

266

Бүдэрсэн дээр нь нудраад байна

 

2-р сарын 6-ны өдөр, Туркийн зүүн өмнөд хэсгийн Сирийн хилийн ойролцоо нутагт 7.8 баллын хоёр удаагийн газар хөдлөлт болсон билээ. Сирийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл тус улсын Засгийн газрын хяналтад байгаа нутагт газар хөдлөлтийн улмаас 1250 хүн амиа алдаж, 2054 хүн гэмтэж бэртсэн байна. Зөвхөн Алеппо мужийн төв Алеппо хотод 50 орчим барилга нурсан ба амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх магадлал их байгаа гэнэ.
Дайны зовлонг ханатлаа амсаж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн Сирийн ард түмний хувьд энэхүү томоохон газар хөдлөлт нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.
Сирийн Гадаад Хэргийн яам АНУ болон барууны орнуудын урт хугацааны хориг арга хэмжээний улмаас тус улсад аврах тоног төхөөрөмж дутагдаж, аврагчид ажиллахад хоёр дахин илүү цаг зарцуулах бөгөөд зарим нь гараар л ухаж малтаж байна гэж онцолжээ. Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Халид Хабубати  "Хаах хязгаарлах хориг арга хэмжээний улмаас аврах  машины цуваанд хийх шатахуун ч алга" гэсэн байна. Сирийн Арабын Улаан хавирган сар, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг Америк-Арабын хороо болон бусад байгууллагууд орон нутгийн хүмүүнлэгийн байдлыг  цаашид дордуулахгүйн тулд Сирийн эсрэг нэг талын хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг АНУ болон Барууны орнуудад уриалав. 
Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс тусламжийг зөвхөн "орон нутгийн хүмүүнлэгийн түншүүд"-ээр дамжуулж үзүүлэх бөгөөд АНУ-ын тал Сири дэх Ассадын Засгийн газартай харилцахаас татгалзаж байгаагаа тодорхой мэдэгдсэн юм.
2011 онд Сирийн дотоодод дайн эхэлснээс хойш АНУ байнга цэрэг армийн шугамаар  нөлөөлж, эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн төдийгүй Сирийн газрын тос олборлодог томоохон бүс нутгийг эзэлж, газрын тосны үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг нь тонож дээрэмдэн хууль бусаар хил давуулж, хүнсний нөөцийг шатааж байсан юм.
 
Түүнчлэн АНУ болон барууны бусад орнууд Сирийн эсрэг урт хугацааны хориг арга хэмжээ авсаар байгаа. Ялангуяа 2020 оны 6-р сард АНУ Сирийн эдийн засгийн бараг бүх салбар, Сирийн Засгийн газартай холбоотой бүх гадаадын компани, хувь хүмүүсийг хамарсан Сирийн эсрэг ганц талын хориг арга хэмжээ болох "Цезарийн хууль"-ийг хэрэгжүүлж эхэлснээ зарласнаар Сирийг эдийн засаг, нийгмийн нэн ноцтой хямралд оруулжээ. Энэ бүхэн нь хөөрхий Сирийн ард түмнийг ёстой л бүдэрсэн дээр нь нударсан хэрэг болж байна.
 
Наянтайн Далантай
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.